Чикагод хийсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр Оросын хувьд ямар нэг сонин явдал болсонгүй гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич  мэдэгдлээ. Оросын талаас дээд хэмжээний уулзалтаар батласан баримт бичгүүдийг анхааралтай судлаж байна гэж тэрээр хэлэв. Чикагод гаргасан шийдвэрүүдийг Орос-НАТО зөвлөлийн хүрээнд хэлэлцэнэ. Лукашевич ПДХ системийн асуудлыг хөндөж, эвслийн ПДХ системийг ОХУ-ын эсрэг онилон чиглүүлэхгүй гэсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын улс төрийн мэдэгдлийг Орос улс нааштай үнэлж байгаа боловч  урьдын адил хуулийн бааталгаа олгохыг шаардаж байна гэж мэдэгджээ.Түүний хэлснээр бол ийм баталгаа Европын чанадаас учирч мэдэх пуужингийн цохилтын аюулыг арилгаж няцаах ПДХ системийн зорилгод бүрэн нийцэх юм.