Иран улс болон олон улсын зургаан зуучийн төлөөлөгчид өнөөдөр Багдадад хэлэлцээ хийж эхлэсэн тухай ираны «Фарс» агентлагаас мэдээлэв. ЕХ-ны гадаад хэрэг эрхлэсэн дээгүүр албан тушаалтан Кэтрин Эштон, Ираны төлөөлөгчдийн тэргүүн Саид Жалиди хоёр ээлжит хэлэлцээг даргалж байна. Олон улсын зургаан зуучийн төлөөлөгчид Багдадад хийж буй хэлэлцээн дээр Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай бараг адилхан хатуу байр суурь эзлэснийг ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэв. Саяхан Нетаньяху ираны цөмийн хөтөлбөрийг эрс шүүмжлэсэн билээ. Түүнээс гадна ялимгүй баяжуулсан ураныг Тегераны шинжлэлийн реактор хэрэглэх дээд зэргээр баяжуулсан түлшээр солиход Ираны удирдлагыг хургэхийг өрнөдийн орнууд оролдож байна. Түрүүчийн хэлэлцээний явцад Тегеран олон улсын зургаан зуучийн саналыг хүлээж авахаас татгалзсан билээ.