Осама бин Ладеныг баривчлахад тусласан хэмээн үзэж буй пакистаны эмч Шакиль Афридийг шоронд хорив. Пакистаны эрх баригчид түүнийг төрийн хэргээс урван тэрслэсэн хэмээн үзэж, 3500 доллароор торгож, 33 жилээр шоронд хорихоор шийдвэрлэв. АНУ өөрийн зүгээс  ийм шийдвэрийг эсэргүүцэж, түүний хэргийг шүүхэнд шилжүүлэх учир үндэс алга гэж үзэж байна.

Шакиль Африди Пакистанд «Аль-Каида»-гийн толгойлогч Осама бин Ладеныг олж илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тэрээр ТТГ-тай хамтран ажиллаж, хүн амд тарилга хийх хуурамч ажиллагааг зохион байгуулж, шившигт ажиллагаагаараа зард гарсан террористын талаар мэдээлэл цуглуулсан билээ.Гэвч Африди ийм ажиллагаа явуулах зөвшөөрөл Пакистаны эрх баригчдаас аваагүй байна. Тэгснээрээ улсын хуулийг бүдүүлгээр зөрчсэн гэж Пенжабийн амбан захирагчийн зөвлөх  Мухаммед Аршад Фарук хэлээд

«Шакиль Афридийг Пакистаны хууль ёсоор шийтгэсэн. Төрийн алба хашиж байсан улс орныхоо иргэний хувьд тэрээр Осама бин Ладен хаана байгаа болон энэ тухай АНУ-ын тусгай албадад мэдээлэх тухай өөрийн засгийн газар ба зохих байгууллагуудад мэдээлэх ёстой байсан. Африди төр засгийн газрыг үл тоомсорлон өөр улс ба түүний тусгай албадын төлөө үйл ажиллагаа явуулснаараа иргэний үүргээ зөрчсэн» гэв.

Пакистан өөр улсад тусласан иргэнээ шийтгэх эрхтэй гэж оросын шинжээч, Цэргийн шинэтгэлийг дэмжих сангийн ерөнхийлөгч Павел Золотарёв үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Пакистан АНУ-ын тусгай албадын хооронд зохих хэлэлцээр байгуулсан нөхцөлд энэ эмч  америкийн талтай харилцан ажиллагаа явуулсан бол өөр хэрэг. АНУ ямар нэг шаардлага тавих эрхгүй. Тус улсын хуулийн ажиллагаа пакистаны эмчийг огт хамрахгүй байна.Америкийн талаас  зөвхөн гуйж, хүсэлт тавьж болно» гэв.

«Зард гарсан террористыг устгасан ажиллагаа АНУ, Пакистаны хоорондын харилцааг хүндрүүлэв. Исламабадаас шаардлага тулгахгүй байна. Гэвч одоо америкийн талд шахалт үзүүлэх буурьтай шалтгаан бий болсон хэмээн Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн ажилтан Владимир  Москаленко үзэж байна.

 «Тус улс  бүрэн захирагдах байр сууриа өөрчилж, биеэ дааж, НАТО-гийн цэрэг Пакистаныг дамжин өнгөрөхийг хориглов. Энэ нь олон улсын эвсэлд үзүүлсэн хүнд цохилт билээ. Гэвч харилцааг тасалдуулах яага ч үгүй. Пакистаны талаас АНУ-д шахалт үзүүлж, зохих үр дүнд хүрч байна» гэж Москаленко хэллээ.

WikiLeaks сайт америкийн элчин сайдын яамдын захиалгаар тагнан турших, магадлан шинжлэх ажил хийж буй америкийн Strategic Forecasting Inc компанийн албан захидал харилцаагаас ээлжит хэсэг баримт бичгийг нийтлэв. Бин Ладены шарилыг тэнгист оршуулсан гэж албаны хүмүүс мэдээлсэн билээ. Гэвч мөн сайтын мэдээллээс харахад түүний шарилыг АНУ-ын Зэвсэгт хүчний нэгэн анагаах ухааны дээд сургуульд хүргэжээ.