Мягмар гаригт Канаверал хошууны сансрын хөлгийн буудлаас хөөргөсэн Dragon хувийн сансрын ачаа тээврийн хөлөг ОУСС-тай радио холбоо тогтоож түүнд ойртож байна. Сансрын хөлгийг зохион бүтээсэн SpaceX компанийг үндэслэн байгуулсан Элон Маск энэ тухай блогдоо мэдээлжээ. Эхлээд сансрын хөлөг 2,5 км ОУСС-ын доогуур ниснэ. 5-р сарын 25-нд нарийн манёврлаж станцад ахин ойртох юм. Мен өдөр түүнийг станцтай залгана. Тэгээд хувийн сансрын хөлөг түүхэнд анх удаа ОУСС-д очих юм. Dragon хүнсний бүтээгдэхүүн, эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж, туршилт  хийх материалыг станцад хүргэнэ.