«МоторЭкспоШоу» сибирийн томоохон үзэсгэлэн өнөөдөр Красноярскад нээгдэв. Оросын ба дэлхийн тэргүүлэх авто үйлдвэрлэгчид 100 гаруй төрлийн  суудлын ба ачааниы машин дэлгэн тавьжээ. БМВ, «Хёндэ», «Мицубиши», «Мерседес», «Пежо», «Фольксваген», «Киа», «Рено», «Ситроен» зэрэг европын ба азийн компаниудын автомашинуудыг сибирийн хотод авчиржээ. Оросын талаас КАМАЗ,УРАЛ,ГУРАН,АвтоВАЗ компаниудын бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан байна. Үзэгчид сонин маягийн ба эртний автомашинуудыг сонирхон үзэх боломжтой байна. «МоторЭкспоШоу» үзэсгэлэн 5-р сарын 24-27 өдрүүдэд Красноярскад ажиллана.