Нарны энергиэр нисэх швейцарын жолоодлогот нисэх онгоц  өнөө өглөө тив хоорондын анхны нислэг хийж эхэллээ. 63,4 метр далавчтай  онгоц Швейцарээс Мароккод хүрч, Мадридад түр буух ёстой. «Солар импалс» үйлдвэрлэгч компанийн ажилтнуудын хэлснээр бол нислэг амжилттай болвол нарны энеригиэр нисэх онгоц нислэгийн хугацаагаар аврага амжилт  тогтооно. Одоогоос нэг жилийн өмнө  цагт 50 км хурдацтай  ийм онгоц Швейцарээс Франц, Дани хоёр улсад нисч хурсэн билээ. Нисэх онгоцыг зохион бүтээж үйлдвэрлэхэд 80 сая евро зарцуулсан юм.