Ойрын үед Бээжин эдийн засгийг дэмжих нэмэлт  хөтөлбөрүүдийг зарлаж болзошгүй. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац саатсан нөхцөлд ийм шийдвэр гаргахыг урьдчилан таамаглаж болох байсан. Эдийн засгийн өсөлт ба түүнд үзүүлэх дэмжлэг хятадын эрх баригчдад чухал ач холбогдолтой гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгджээ. Энэ мэдэгдэл эдийн засгийн чиг бодлогыг дотоодын зах зээлийг илүү  их урамшуулах тийш эргүүлэхийг тусган харуулж байна гэж шинжээчид үзсэн юм.

Энэ оны эхний дөрвөн сарын статистикийн тоо баримтуудаас  харахад аж үйлдвэрийн үйлдвэрлэлээс аваад гадаад худалдаа хүртэл эдийн засгийн бараг бүх салбарын үр дүн сулхан байна. Мөн 4-р сард дотоодын хэрэглээний өсөлтийн хурдац саатав. Сүүлийн үед дэлхийн зах зээлд  хятадын үйлдвэрлэлийн барааны эрэлт ялимгүй өсөн нэмэгджээ. 3-р сард хятадын экспорт бараг 9 хувиар өсөн нэмэгдсэн бол 4-р сард мөн үзүүлэлт 5 хувьд ойртов.

3-р сард Бээжин энэ оны өсөлтийг 8 хувиас 7,5 хувь хүртэл албан ёсоор бууруулав. Өсөлтийн ийм хурдац хятадын эдийн засгийн шинэчлэлд тус дөхөм үзүүлнэ гэж БНХАУ-ын засгийн газрын тэргүүн онцлов. Гэвч 4-р сарын макроэдийн засгийн үзүүлэлтүүд  7,5 хувь өсөлтийг эргэлзээтэй болгосон байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац хэдэн шалтгаанаас болж саатсан. Тухайлбал  гадаадад хятадын бараа таваарын эрэлт  ба гадаадын хөрөнгө оруулалт багассан хийгээд хятадын эдийн засгийн бүтэц тэнцүү бус болов. Ажиллах хүчин илүү үнэтэй болсон нь хятадын бараа таваарын өрсөлдех чадварт зохисгүй нөлөөлж, өсөлтийн хурдацыг саатуулах гол хүчин зүйл боллоо.

Өсөлтийн өндөр хурдацыг хэвээр хадгалах нь БНХАУ-ын дотоодын тогтвортой байдалд зайлшгүй чухал гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Андрей Виноградов хэлээд

«Миний бодоход Вэнь Зябаогийн мэдэгдэл хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац асуудлыг эргэцүүлэн бодоход хүргсэнтэй холбоотой. Хурдац улам бурах нь нийгэм бүр улс төрийн хор холбогдолтой болж мэднэ. 2 дахь шалтгаан ХКН-ын ХУ111 их хуралтай холбоотой. Их хурлаас удирдлагыг солих тухай шийдвэр гаргах юм. Хятад улс хөгжлийн загварыг хувьсгах бүр солих босгон дээр байна. Их хурлын уур амьсгалыг зохистой болгохын тулд ХКН хаашаа урагшлахыг мэдэж байгааг батлах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийн хурдац саатснаас  хүн ам эмээж болзошгүй. Үүнээс сэрэмжлэх хэрэгтэй» гэв.

Хятадын засгийн газар эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих шийдвэр төгс байгаа нь хямралаас хойш дэлхийн эдийн засгийг сэргээх хэтийн төлөвийг сайжруулж байна гэж өрнөдийн шинжээчид үзэж байна. Вэнь Зябао дээрх мэдэгдэл хийснээс хойш Ази Номхон далайн бүс  нутаг ба европын хөрөнгийн биржүүдийн  индекс нэмэгдэж эхлэв. 4-р сард эдийн засгийн байдал түр зуур доройтсон ч «Морган Стэнли» хөрөнгө оруулалтын агентлагийн шинжээчид  БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийг нааштай үнэлж, энэ оны 2 дахь хагаст БНХАУ-ын эдийн засаг илүү сайн үр дүнд хурнэ хэмээн үзэж байна.

Энэ нь их хуралд өргөх нэг ёсны бэлэг болж, амжилт гаргахад нь туслаж, засгийн эрхийг шинэ үеийнхний удирдагчдад тайван залгамжлуулах боломж олгоно. Гэвч гэнэтийн үйл явдал болж, бүр 2013 онд хямрал ахин гарвал яана?Тэгвэл дэлхийн эдийн засагтай нягт холбоотой Хятад улс  хохирол амсана. Шинэ ерөнхий сайд  нийгмийн байдлыг тогтворжуулах эдийн засгийн арга хэмжээнүүд дээр арга буюу ажиллах юм.