Европд гар нийлсэн Герман-Франц улсуудын хослол  үгүй болжээ. Францын шинэ ерөнхийлөгч  болон германы  удирдагч нарын  байр суурийн зөрөлдөөнийг   Брюссельд болсон ЕХ -ны албан бус ДХУ харууллаа. ЕХ- ны гишүүн орнуудын удирдагч нарын уулзалт  Грекийг аврахад тодорхой болон үр ашигтай  шинэ арга хэмжээг  боловсруулах  зорилгодоо хүрч чадсангүй.

Ингэхэд   ЕХ нь Грекийг яаж аврахаа мэдэхгүй байгаа нь тодорхой болоод байна.  Тиймээс ЕХ ны шилдэг улстөрчдийн   уулзалт Грек улс тэртэй тэргүй аврагдах л болно гэсэн үлбэгэр  баталгаагаар өндөрлөв.

Тулгамдсан асуудалтай орнуудыг   аврахад чухам юу шаардагдахав асуудлаар мэтгэлцэж эхэлсэн Герман, Францын хоорондын ДХУ мартагдахгуй юм.  Ангела Меркелийн төрийн зардлыг ямарч үнээр хамаагүй багасгах бодлого нь Финлянд, Австри болон Нидерланд улсыг дэмжиж буй юм. Одоо харин улстөрийн  засгийн эрх шинэчлэгдсэн  Франц улс нөгөө тийш татах болжээ. Франсуа Олланд нь европын нэгдсэн бонд гаргахыг шаардаж байна. 

Нээлттэй зээл нь дамын наймаачдын улс орнуудын  тулгамдсан асуудлаар зээл төлөлтийг тэнгэрт гарган  тоглох сонирхолыг алдагдуулах  болно.  Энэ нь евробүсийн хэт их зээлтэй  орнуудын  төрийн санхүүг эрүүлжүүлэхэд  хийх анхных  болж мэдэх юм гэж францын ерөнхийлөгч үзэж байна: «Ангела Меркелийн евробонд нь эдийн засгийн өсөлтийн хэрэглүүр болж чадахгуй гэх   үзэл бодлыг би хүндэтгэж байна. Гэхдээ хэрэглүүр нь өсөлтийн  тодорхой  нөхцөлүүдэд хүргэх боломжтой юм» гэж хэлсэн.

Германчуудын хувьд бол энэ төсөл нь улаан даавуу харсан бух л гэсэн үг. Тэдхий хувьд өрийг  хамт олны хариуцлагаар хүлээнэ гэж байдаггүй асуудал. Өнөөдөр тэд маш өндөр зээлийн чансаатай байгаа.  Хөрөнгө оруулагчид   грек, испанийн бондоос татгалазж, германыхыг авч байна. Түүнчлэн, нэгдсэн евробондыг гаргасны дараа асуудалтай орнууд эдийн засгаа  эрүүлжүүлэх урамшлаа алдаж мэдэхээр байна гэж Гамбургийн дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн эдийн засагч, профессор Хеннинг Фёпель үзэж байна.

«Миний бодход ийм болгоомжлол  нь байх ёстой.  Евробондууд нь орнуудад шинэчлэл хийх зоригийг мохойж болох юм.  Магадгүй, тэнд өр зээлээ бууруулахын оронд  нэмэгдүүлж болох юм. Бүхэлдээ, энэ нь Европын өрийг нэмэгдүүлэх болон хомсдолын бүтцүүдийг бүр булшилж  мэдэх юм. Харин Германы хувьд бол нилээд урт хугацаагаар өр төлөгчийн байранд байх бөгөөд чухам үүнэс л тэд зайлсхийж байна» гэж хэлсэн.

Дараагийн удаа ЕХ ны удирдагчид  нь Брюссельд  6-р сарын сүүлээр уулзана.  Магадгүй,  шинэ ДХУ шал өөр уур амьсгалд болж мэдэх юм.  Грек улсад сонгууль  явагдах ёстой. Хэрэв тус улс улс-төрийн хямралаас аврагдаж эс чадвал, эдийн засгийн асуудлыг ямарч аргаар шийдвэрлэхийн аргагуй болно.  Тэр үед  францын шинэ ерөнхийлөгчид бие даасан байдлын тухай мэдэгдэл мантай байх бөгөөд  харин германы канцлерт германы бизнесийн ашгийн тухай бодох мантай л байх болно.  Тэдэнд нилээд хэцүү асуудал тулгарна –тэр нь евробүсийн хувь заяаны асуудал юм.