Оросын нийт олон улс орныхоо удирдлагын гадаад улс төрийн чиг бодлогыг санал нэгтэй дэмжиж байна. Нас сүүдэр, нийгмийн давхрагын ялгаанаас үл шалтгаалан адилхан дэмжиж байна гэж өнөөдөр Стратегийн боловсруулалтын төвийн шинжээчдийн нийтлүүлсэн шинэ илтгэлд өгүүлжээ. Оросын удирдлага дотоод бодлогынхоо азгүй талыг засахын тулд гадаад улс төрийн чиг бодлогоо чангатгаж мэднэ гэж шинэ илтгэлийг зохиосон шинжээчид үзэж байна. Баримт бичиг Оросын янз бүрийн бүс нутагт хийсэн өргөн цар хүрээтэй судалгааны үр дүнг үндэслэжээ. Өнөөгийн нийгэм-эдийн засгийн байдалд хийсэн дүн шинжилгээ болон сонгуулиос хойш хүн ам засагт хэрхэн хандаж байгаа асуудлаар явуулсан санал асуулгын үр дүн, улс төрийн өөрчлөлтийн таамаглал илтгэлд тусгалаа олсон юм. Өнгөрсөн онд Стратегийн боловсруулалтын төвөөс  Орост улс төрийн хямрал гарах аюулын тухай илтгэлийг нийтлүүлсэн билээ. Өнөөгийн засгийн рейтинг унаж, улмаар Москва болон бусад томоохон хотуудад эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнөх тухай илтгэлд өгүүлсэн юм. Өнөөдөр тус  илтгэлээс иш татсан «Ведомости» сонины мэдээлснээр Оросын дотоод улс төрийн байдал улс төрийн хямралын олон шинж чанартай болсон байна. Орост хямрал эсэргүүцлээ илэрхийлэх нийгмийн давхраг өргөжих төдий зүйлээр биш улс төрийн удирдагчид ба улс төрийн элитэд залхаж ядрах явдлаар илэрч байна. Үүний хамт хүн амын улс төрийн эрэлт хүсэлт илүү прагматик боловсронгуй болсныг Стратегийн боловсруулалтын төвийн илтгэлд тэмдэглэжээ.