Бангкокад ажиллаж дууссан НҮБ-ын Ази,Номхон далайн төлөө Эдийн засаг,нийгмийн комиссын чуулганаар Ази Номхон далайн эрчим хүчний анхны форумыг 2013 онд Владивостокад сайд нарын хэмжээнд хуралдуулах Орос улсын саналыг сайшаав. Чуулганд оролцогчид бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байдлыг авч үзэж, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын олон талт хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжийг хэлэлцэв.

Оросын төлөөлөгчдийн тэргүүн ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов «Ази Номхон далайн бүс  нутагт эдийн засгийн интеграцийг бэхжүүлэх» сэдэвт дугүй ширээний уулзалт дээр илтгэл тавьжээ. Оросын төлөөлөгчдийн тэргүүн улс төрийн ерөнхий санал шүүмжлэлийн явцад  Сибирь, Алс Дорнодын хөгжил болон эдгээр бүс нутгийг Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хэлхээ холбоонд нэгтгэх асуудалд анхаарлыг хандуулав. Чуулганы үр дүнгээр гаргасан шийдвэрүүдийг практик хэрэг дээр биелүүлэх ажил Оросын азийн хэсгийг эдийн засгийн интеграцийн үйл явцад илүү идэвхтэй оролцуулж, Оросын нутаг дэвсгэрийг дамжин гарах ази-европын тээврийн сүлжээг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. НҮБ-ын Ази, Номхон далайн төлөө Эдийн засаг, нийгмийн комиссын дараачийн чуулган 2013 оны хавар хуралдана.