Засгийн газрын ажил  нийт олонтой харилцан ажиллах нээлттэй зарчимд тулгуурлана гэдэгт ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев найдаж байна.  Тэрээр шинэ бүрэлдэхүүнтэй засгийн газрын анхны хуралдааныг нээж үг хэлэхдээ энэ тухай мэдэгдлээ. Засгийн газрын бүрэлдэхүүнийг дөрөвний гурваар шинэчлэснийг тэрээр дурдав.Ерөнхий сайд «ийм баг дээд зэргийн үр бүтээлтэй яв цав ажиллана» гэдэгт найдаж байгаагаа онцлов.Шинэ засгийн газар шинжээчдийн үнэлгээнд тулгуурлан нээлттэй ил тод зарчмыг удирдлага болгоно гэж Медведев тэмдэглэв. «Бид бүгд иргэдийн ашиг сонирхолын төлөө ажиллана. Иргэдийн оновчтой саналууд шийдвэр гаргахад туслана» гэж Медведев  тодруулан хэллээ.

«Засгийн газар улс орныхоо нийгэм-эдийн засгийн хөгжлийг бүрэн хариуцана. Шинэ засгийн газрын гишүүд үүнийг ойлгож байна гэж найдаж байна. Бүх шийдвэр  гаргахдаа үүнийг удирдлага болгоосой» гэж Медведев тэмдэглэн хэлэв.