Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев «Шинэ торгоны зам» тавих төслийг санаачлав. Эдүгээ Белорус,Казахстан,Орос улсууд бүрэлдэхүүнд нь ордог Гаалийн холбооны авто,төмөр замууд мөн төслийг хэрэгжүүлэх үндэс суурь болно. Зам Европыг Хятадтай болон Зүүн-өмнөд Азийн орнуудыг Персийн булангийн улсуудтай холбох юм.

Европыг холбох зам Орос улсын зүгээс Казахстанд ойртож байна. Түүнчлэн Хятад улс болон Төв Азиас гарах зам тус улсад өмнө, дорно зүгээс ойртож байна. «Торгоны замыг» сэргээх нь одоо түвэгтэй асуудал биш. Сүлжээ зам тавихын тулд юуны түрүүнд «Хятад-Өрнөд Европ» авто замыг  2015 онд тавьж дуусах хэрэгтэй гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн олон улсын төслийг хариуцсан захирал Юрий Солозобов тэмдэглэн хэлээд

«Казахстан, Оросын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх зам үнэн чанартаа шинэ үйлдвэрийн ачааг тээвэрлэх нэг ёсны дамжлаг бааз болно. Гэвч Казахстан хэтийн төлөвийг бодож байна. Казахстаныг дэлхийн бизнесийн гол бааз болгохын тулд ерөнхийлөгч Нурсултан Назарбаев БНУлсаа бүх Төв Азийн үйлдвэр худалдааны ба дамжин өнгөрөх төв болгох санал дэвшүүллээ. Тэнд аюулгүй байдлын дээд зэргийн стандартыг мөрдөж, цахим хэрэгслийг хүртээлтэй болгож, бизнестэй холбоотой механизмыг төлөвшүүлнэ. Үнэн чанартаа Казахстан Төв Ази дахь 2 дахь Сингапур болох төлөвлөгөөтэй байна. Энэ нь 60 сая хүн амтай хэтийн төлөвтэй нэн чухал бүс нутгийг хөгжүүлэх боломж олгоно» гэв.

Тив дамжсан худалдааны зам бодит зүйл болж байна. Гэвч Европ, Азийн темер замын цариг өөр өөр байгаатай холбогдон зарим нэг түвэг бэрхшээл тулгарсан гэж улс төр судлаач, Үндэсний стратегийн зөвлөлийн хоёр даргын нэг Иосиф Дискин хэлээд

«Харамсалтай нь Умард Солонгос саад учруулав. Өмнөд Солонгосын Пусан боомтоос Вена хүртэл нэгдсэн нэг царигийн асуудлыг аль хэдийнэ шийдвэрлэх байсан. Эдүгээ Украин,Словакыг дамжин Вена хүртэл өргөн царигтай зам тавьж байна. Тэндээс ачааг европын орнуудад тээвэрлэнэ. Мөн төслийг уялдуулан зохицуулж, гарын үсэг зураж, хэрэгжүүлж эхлэсэн. Гэвч түүнд Пусанаас Умард Солонгосыг дамжих жижиг  салбар зам шаардагдаж байна. Харамсалтай нь Умард Солонгос том төслийг хэрэгжүүлэх ажлыг хяхан боож байна. Энэ түвэг бэрхшээлийг давбал чингэлэгийг Пусанаас Венад  долоо хоногийн дотор хүргэнэ. Энэ нь Ази, Европыг тойрох замаар тээвэрлэснээс илүү хямд болон тээвэрлэх хугацааг 10 өдрөөр богиносгох зам» гэлээ.

Өрнөд-Дорныг холбох тээврийн өргөн цар хүрээтэй төсөл  Евразийн холбоог байгуулах замаар хийх буурьтай алхам болно. Жишээ нь, Орос, Казахстанаас гарч Төв Ази, Персийн булангийн орнууд руу зүглэх «Умард-Өмнөд» зам Кыргызстан, Тажикистан улсуудыг дамжиж гарна. Энэ нь Бишкек, Душанбе хоёр  интеграцчилах замд гарсан саад тотгорыг арилгаж мэдэх нийтийн тээврийн системтэй болно гэсэн үг.