Ангараг гариг руу олон улсын сансрын жолоодлоготой экспедицийг зохион  байгуулахад  Орос улсын цөмийн эрчим хүчний төхөөрөмж шаардагдаж болзошгүй. Энэ тухай Оросын Инженерийн ухааны академийн үнэмлэхгүй зөвлөх   академич Юрий Зайцев лхагва гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв.  Тэрээр ярихдаа, Орос улсад сансрын тив эрчимхүчний тээврийн модулийг байгуулах ажлыг  эхлээд байна.  2012 онд туршилтын макетууд болон ийм төхөөрөмжүүдийн чухал элементүүдийг турших аж.  Цөмийн хөдөлгүүрүүд нь  Ангараг гаригийн олон улсын багт  Орос улсын оруулж байгаа хувь нэмэр юм гэж тэр нэмж хэлэв.  Түүний ярьснаар, Ангараг гариг руу нэг ч орон бие даан нислэг хүчрэхгүй тул “олон улсын ийм маягийн төлөөлөл нь эргэлзээ төрүүлэхгүй” гэжээ.   Ингэхдээ дасан зохицох туршлага болон урт хугацааны нислэгийн үед сансрын нисгэгчдийн эрүүл мэндийг    хадгалахтай холбоотой оросын асар их туршлага ч эрэлт хэрэгцээтэй болж мэдэх юм гэжээ.  Ангараг гариг руу жолоодлоготой хөлөг хөөргөх хугацааны  тухай  “ ийм нислэг нь 2050 оноос хойш  илүү магадлалтай”гэж шинжээч тэмдэглэв.