Орос улсын төр болон гадаад дахь эх орон нэгтнүүдийн хоорондын хэлхээ холбоо   сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Ийм дүгнэлтийг өнөөдөр Японы нийслэл Токиод ажлаа эхлэсэн АНД орнуудын бүс нутгийн VI     бага хуралд оролцогчид  гаргажээ.   Эх орон нэгтнүүдийг  эх орондоо буцаж ирэх ирээдүй  улам ойр холбож байна.  Хэрэв 2008 онд Орос улсад  гадаадад амьдарч байсан 11 мянган хүн буцаж ирсэн бол, 2011 онд тэдний тоо гурав дахин өсчээ. Гадаадад байгаа оросын иргэдийг дэмжих болон хамгаалах, орос хэл болон соёлыг хадгалах нь манай гадаад бодлогын урьталуудын нэг гэж  Төрийн думын ТУХН болон эх орон нэгтнүүдтэй хэлхээ холбоо тогтоох асуудал эрхэлсэн хорооны дэд тэргүүн Татьяна Москалькова тус бага хурлын нээлтийн ажиллагаанд  хэлсэн үгэндээ   цохон тэмдэглэв. Форумд оролцогчид Орос улсыг гадаадад хүлээн авах ажлыг сайжруулах арга хэмжээ болон оросын  соёлыг АНД орнуудад таниулах зэргийг хэлэлцэв.