Орос улсын шинжлэх ухаан, техник америкийн сарны экспедицүүдийг давтах ёсгүй, харин  Саран дээр туршилт шинжилгээ явуулах газрыг байгуулж, шууд  үсрэлт хийх ёстой. Энэ тухай Оросын Инженерийн ухааны академийн  үнэмлэхгүй  академийн зөвлөх Юрий Зайцев сэтгүүлчдэд лхагва гаригт   мэдэгджээ. Хэрэв оросын сарны хөтөлбөрт 2012 оны эцэс гэхэд техникийн болон санхүүгийн нөөцүүдийг суулгаж чадах юм бол, оросын  анхны иргэд сарны шинжилгээ судалгаан дээр уг газар  2025-2030 онд ажлаа эхэлж болох аж. 2030 он хүртэл сансрын үйл ажиллагааны   Роскосмосын  төслийг тайлбарлахдаа энэ нь   хангалттай таамаг гэж Зайцев хэлэв. Шинжээчийн үзэж байгаагаар, хэрвээ Орос улс “урьдаж эс чадвал ядахнаа өрсөлдөгчөөсөө хоцрохгуй” байх юм гэжээ. Тэрээр Сарны төхөөрөмжүүдийг  өнгөрсөн зууны 50-иад онд    илгээж эхлсэнийг сануулав.  Анхны амжилт  1959 оны 1 –р сард ирсэн: тэр үед зөвлөлтийн  “Луна-1” аппарат дэлхийн хиймэл дагуулын ойролцоо нисч, Нарны аймгуудын тойргийн замд гарсан юм.