5-р сарын 26 –нд болох “Нэгдсэн Орос” намын хурлын хүрээнд олон улсын “дугуй ширээний “ ярилцага зохиогдох бөгөөд “Евразийн  төсөл”  болон  эдийн засгийн нэгдлүүдийн  хамтын ажиллагаа нь  тогтвортой байдлын хүчин зүйл”  хэлэлцүүлэгийн гол сэдэв   байх нь.  Түүнчлэн намуудын хооронд  хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөгджээ.  Зохион байгуулах хороонд мэдээлсэнээр, их хуралд 20 орны 28 улс-төрийн намууд уригдасан төдийгүй,  Монгол улс ч мөн оржээ.

“Евразийн” сэдвийг   нэгдсэн оросуудын удирдагч Владимир Путины  өөрийн ерөнхийлөгчийн сонгуулийн хөтөлбөртөө гаргаж тавьсан. 4-р сарын сүүлээр болсон “Нэгдсэн Орос” намын идэвхтэнүүдтэй  хийсэн уулзалт дээр тэр  эдгээр санаануудынхаа чухлыг хуучин ЗХУ-ын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаатай холбон үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн.  Түүний үзэж байгаагаар, одоо  нам, хөдөлгөөнүүдийн  зорилт нь  эдгээр саналуудыг “ манай ойрын хөршүүд болон түншүүдийн бүх иргэдийн  оюун санаанд суулгахын” тулд  сурталчлах ёстой.

Нэгдсэн Орос намын их хурал дээр намын удирдагч Владимир Путиныг энэ албан тушаалд  солих ёстой  Орос улсын  ерөнхий сайд Дмитрий Медведев   энэ саналыг бүрэн хуваалцаж буй юм.    Тэрээр Путины нэгэн адил үзэхдээ, Орос улс, Казахстан болон Белорусийн  Гаалийн холбоо  байгуулагдсан нь чухал амжилт гээд  “цаашид  хурдан, маш хурдацтай  үүнийг сонирхож байгаа бусад орнуудын бэлэн байгаад хөдлөх ёстой юм”гэв. Төрийн зөвлөлийн саяхны хуралдаан дээр Медведев хэлсэн үгэндээ “ тун удахгуй   Евроазийн дэлхийн зах зээлийн нэр хүнтэй тоглогч болон “гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн билээ.