Ираны цөмийн асуудлар олон улсын зууч “зургаа” нилээд хэдэн шинэ “саналууд” бэлтгэсэн тухай мэдээллүүдэд Тегеран няцаалт өглөө. Энэ тухай Синьхуа ираны төлөөлөгчдийн бүрэлдэхүүний төлөөлөгч Талиб Махдигийн уламжилсныг иш татан мэдээлжээ. Өмнө нь европын дипломатын тэргүүн Кэтрин Эштон мэдээлэхдээ, “зургаа” нь  Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон  мөргөлдөөнийг зохицуулах нилээд хэдэн “шинэ саналуудыг “  бэлтгэсэн гэж хэлсэн. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар  Ираны төлөөлөгчдийн болон олон улсын зууч “зургаагийн”  /НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн болон Герман /хоорондын яриа хэлэлцээр өнөөдөр Багдадад үргэлжилнэ. Өмнө нь Исламын БНУ ын тэргүүн Али Акбар Салехи яриа хэлэлцээр эерэг  үр дүнд хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн. Түүний ярьсанаар, олон улсын гүрнүүд болон  Иран   улс багададын яриа хэлэлцээр амжилттай болж өнгөрхөд сонирхолтой  байна гэв.