Өнөөдөр   Египтийн ерөнхийлөгчийн  анхны чөлөөт сонгуулийн хоёр дахь өдөр  сонгуулийн санал авах байрууд нээгдээд байна. Би-би-си уламжилж байгаагаар, хэрэв  санал хураах явцад  ялагч тодрохгүй бол,  илүү санал авсан хоёр нэр дэвшигчид нь 6-р сарын 16,17 ны өдрүүдэд явагдах хоёр дахь шатны сонгуульд оролцох юм. Төрийн тэргүүнд нэр дэвшигчдийн дотор нилээд хэдэн исламистууд болон Хосни Мубаракийн үеийн сайдууд байгаа юм.  Египтэд ерөнхийлөгчийн анхны чөлөөт сонгууль ерөнхийлөгч Хосни Мубаракийг  ард иргэдийн эсэргүүцэлийн улмаас  огцруулснаас хойш 15 сарын  дараа явагдаж байна. Энэхүү эсэргүүцэлийн арга хэмжээ нь “арабын хавар “гэж нэрлэгдэх болсон.