Грек улс  евробүсэд үлдэж байгаа цагт  ЕХ нь дэмжлэг үзүүлэх болно гэж Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу мэдэгдэв.  Грек улсад өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх юм бол ЕХ  туслах болно гэж  Баррозу Брюссельд болсон ЕХ -ны албан бус ДХУ -ын  дараа хэвлэлийн бага хурал дээр  мэдэгдэв. Тэрээр  хэлсэн үгэндээ, тус улсад ардчилсан процесс үргэлжилж байгаа бөгөөд Брюссель 6-р сарын 17- нд парламентын  дахин сонгуулийн дүнг хүлээж буй юм. “Цаашид ямар нэгэн зүйлийг хийх санаархагчдад биднийг  замын дундаас буцаах боломжийг бид өгөхгүй. Бид грекийн сонгуулийг хүлээнэ” гэж Еврокомиссийн тэргүүн хэлэв. Тэрээр, Грек улс өөрийн хүлээсэн үүргийг барих юм бол, ЕХ тус улсыг бүтцийн фондууд болон бусад европын хэрэгсэлүүдээр дамжуулан дэмжихэд бэлэн байна.