Австрали болон Өмнөд-Солонгосын тэнгисийн цэргийн хүчнийхэн ирэх долоо хоногт анд удаагаа хамтарсан цэргийн сургуулилт хийнэ.  Уг ажиллагааг Солонгосын хойгийн өмнөд хэсэгт явуулна. Энэ тухай  пүрэв гаригт Тэнгисийн цэргийн хүчний штабын албан ёсны төлөөлөгч  уламжлав. Хоёр долоо хоног үргэлжлэх  “Haedori-Wallaby” сургуулилт нь 5-р сарын 28 ны даваа гаригт өмнөд-солонгосын Чежуо арлын хилийн усанд эхлэнэ.  Эсрэг  талын усан доорхи  хөлөг онгоцуудыг илрүүлэн, хянаж шумбадаг минийг  хэрэгжүүлэх зэрэгт харилцан ажиллагааг  боловсруулахад гол анхаарал чиглэгдэж байгаа аж.  Сургуулилтанд арав хүртэл тооны цэргийн хөлөг онгоцнууд болон шумбагч  хөлөг онгоц, тухайлбал, австралийн мина зөөгч Ballarat болон  олон ажиллагаат “Иджис” системээр тоноглогдсон  өмнөд-солонгосын “Аугаа их Сэджон” оролцож байна.  “Иджис” систем нь америкийн ПДХ системийн хэсэг юм.Сөүл болон Канберрын түүхэнд анхны  хамтарсан сургуулилт явуулах хэлэлцээрийг   өнгөрсөн оны 12 р сард Өмнөд-Солонгос, Австралийн БХЯ ны сайд нарын уулзалтын үеэр тохиролцоонд хүрчээ. Тэр үед сургуулилитыг байнга явуулж байхаар тохиролцжээ.