Нарны эрчим хүчээр ажиллах    “Нарны эрч хүч”   онгоц 2,5 мянган км туулж   Европоос Африк тив рүү олон улсын хамгийн урт нислэг хийхэд бэлэн болоод байна. Төслийн хэвлэлийн нарийн бичгийн даргын уламжилснаар, онгоц пүрэв гаригийн  өглөө швейцарийн Пайерн хотын  цэргийн онгоцны буудлаас Марокко нисэх аж. “Чиглэл Франц, Пиреней, Испаний нутаг дээгүүр нисч өнгөрөх юм.  Мадридэд техникийн үзлэгт орохоор төлөвлөж байна. Шинэ нисэх аппарат нь 40 морины хүчтэй бөгөөд далавчны дэлэц аэробус А340 онгоцтой ижил. Онгоц баасан гаригийн өглөө үүрээр буух аж. 80 сая евроны өртөгтэй  1,6  тонн жинтэй онгоц 5-р сарын 28 ны өдөр   Рабата хүртэл нислэгээ үргэлжлүүлэх юм.  Өнгөрсөн онд “Нарны хөлөг”  анх удаагаа Парисын орчмын Ле Бурже авиасалоноос Брюссель руу олон улсын нислэг хийсэн юм.