Хятад улс  нь зарим орнууд ПДХ системийг дэлгэрүүлэхдээ бусад орнуудыг  айлган сүрдүүлэх зорилгоор ашиглахын эсрэг  байна. Энэ тухай  лхагва гаригт Бээжинд  хятадын ГХЯ -ны дэд тэргүүн Чэн Гопин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. АНУ-ын ПДХ системийг Европд дэлгэрүүлэх тухай сэтгүүлчдийн асуултанд  тэр хариулахдаа, “ Хятад улс аливаа орнууд юм уу, аль эсвэл байгууллагууд нь ПДХ системийн туслалцаатайгаар  бусад орнуудын аюулгүй байдалд заналхийлэхийн эсрэг байр суурьтай байна “ гэв.“Бид үүнийг эрс  эсэргүүцэж байна.  Энэ асуудалд Хятад болон Орос улсын байр суурь нийцэж байгаа юм” гэж Чэн Гопин цохон тэмдэглэв.  Тэрээр  тэмдэглэхдээ, америкийн ПДХ системийн асуудал 6-р сарын 6,7 -ны өдрүүдэд болох ШХАБ ын ДХУ-аас гаргах  бээжингийн тунхаглалд тусгалаа олох болно  гэлээ. Дипломат  цааш хэлэхдээ, энэхүү асуудал Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон Хятадын дарга Ху Зиньтао нарын  хоёр талын уулзалтын үеэр хэлэлцэгдэх юм.