Японы JGC компаний  мэргэжилтэнүүд дулааны цахилгаан станцуудад зориулан шинэ төрлийн хямд  түлш  бүтээжээ.  Энэ түлш нь мазутаас хоёр дахин хямд үнэтэй аж. Шинэ шингэн түлшийг чанар муутай  нүүрс, усны нийлэгээс гаргаж авчээ. Энэ түлш тээвэрлэхэд илүү эвтэйхэн, хамгийн гол нь шатдаггүй. Компани нь их хэмжээгээр 2015 оноос эхлэж  үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Япон улс нь “Фукусима-1” АЦС-ын ослоос хойш АЦС-уудыг бүрэн зогсоосны улмаас эрчим хүчний  хямралыг даван  туулж байгаа бөгөөд эрчим хүчний   хоёрдагч  эх үүсвэрийг уйгагүй хайсаар байна.  JGC  компаний шинэ нээлт тус улсын санхүүгийн бэрхшээлийг харьцангуй хөнгөлж магадгүй юм.