БНАСАУ-ын зүүн-хойд нутагт Мусудан пуужингийн туршилтын талбарыг  эрчимтэй шинэчлэж байна гэж АНУ-ын шинжээчид мэдэгдэв. АНУ-аас дайсагнах бодлогоо зогсоотол цөмийн тогтоон барих хүчээ зузаатгана гэж Пхеньян мэдэгджээ.

Вашингтон дахь Жонс Хопкинсын их сургуулийн мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан мөн талбарын шинэ гэрэл зургуудад дүн шинжилгээ хийжээ. Илүү том пуужин угсрах үйлдвэр барихаар талбар орчмын газрыг цэвэрлэсэн хэмээн америкийн мэргэжилтнүүд үзэж байна. Түүнээс гадна нэгэн хонгилын дэргэд барилгын ажил хийж байгаа нь зөөгч пуужин, тив хоорондын баллистик пуужин хөөргөх шинэ талбар барьж байгааг батласан гэж тэмдэглэжээ.

Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов иймэрхүү тайлбарт итгэхгүй байна. Тэрээр хэлэхдээ «Тэнд ажил ямар нэг хэмжээгээр идэвхжсэн бололтой. Гэвч хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд  бүрэн төгс нотолгоо болж чадахгүй. Техникийн мэргэжилтнүүдийн дүгнэлт нэн чухал. Тэгэхгүй бол дээрх тайлбар таамагласан зүйл төдий юм. Хог овоолсон нь хиймэл дагуулаас харагдана. Энэ нь дэлбэрэлт хийх бэлтгэл хэмээн үзэх нь таамаглал төдий зүйл»  гэв.

Ийм таамаглал Умард Солонгосоос учрах аюул улам ноцтой болсонд бүгдийг итгүүлэхийг оролдож байгаа этгээдүүдэд шаардлагатай. Энэ нь хөрөнгө ахин авах сайн шалтаг юм. Өмнөд Солонгосоос шинэ 500-600 баллистик, далавчит пуужин армид худалдан авахад 2,5 тэрбум доллар гаргав. Тэгэхдээ одоо ч гэсэн Өмнөд Солонгосын цэргийн чадавхи Умард Солонгосынхоос нэлээд их байна. Улс төрчид саад учруулахгүй бол Умард Солонгосыг 90 цагийн дотор устгана гэсэн яриа өмнөд солонгосын цэргийнхний дотор тархсан тухай нэрээ дурдахаас татгалзсан оросын солонгос судлаач «Оросын дуу хоолой» радиод мэдээллээ.

Саяхан АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим  тактикийн цөмийн зэвсгийг Өмнөд Солонгост буцаах зөвлөмж ерөнхийлөгч Барак Обамод өгсөн байна. Цагаан ордон  энэ санаачилгад сэжигтэй  хандсан.  Сөүл үг дуугүй байхад Пхеньян тэр даруй эрс эсэргүүцэл илэрхийлэв. Америкийн тактикийн цөмийн зэвсгийг хойгт байрлуулсны хариуд шийдвэртэй арга хэмжээ авна гэж Пхеньян анхааруулав. Тус улс Вашингтон, Сеул дахь харцагуудад сануулга болгон цөмийн туршилт  хийх шийдвэр гаргасан байж болзошгүй.

Ямар байсан ч түгшүүртэй байдлыг гааруулж байна. Шатлан өргөжүүлэх ажиллагаа маш аюултай гэж шинжээч Константин Асмолов үзэж байгаагаа илэрхийлээд

«Байдал ийнхүү хурцдсан нөхцөлд тохиолдлын шалтгаанаас болж мөргөлдөөн үүсэх аюул сэтгэлийг гүнээ түгшүүлж байна. Хоёр тал Енпхендо арлын тойрны зэвсэгт будлианаас хойш  өдөөн хатгалгын хариуд нэмэлт  командгүйгээр  арга хэмжээ авах заавартай байна.Иймээс мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэх шийдвэр дээрээс биш хээрийн захирагчдын хэмжээнд гаргах таагүй аюултай тохиолдол гарч болзошгүй»  гэв.

Түгшүүртэй байдал даамжрасан ч талууд цэргийн өдөөн хатгалга, зэвсэг хэрэглэхээс сэрэмжлэх хариуцлага одоо Умард ч Өмнөд  Солонгост ч ногдож байна. Цөмийн туршилт гуравдахь удаагаа хийх тухай цуу ярианы тухайд гэвэл умард солонгосын Мусудан пуужингийн туршилтын талбарыг шинэчилж дууссан ч 2016-2017 оноос наана ашиглалтад оруулахгүй гэж Вашингтон дахь Жонс Хопкинсын хүрээлэн таамаглажээ.