Японы томоохон автомашины покрышкины үйлдвэрлэгч “Бриджстоун” компани  тэдгээрийг оросын багваахай цэцэгээр хийхийг зорьж байна. Энэ ургамлаас каучук гаргаж авах замаар тус компани “орос багваахай цэцгийг” ашиглах төлөвтэй байна. Чухамдаа энэхүү  жижигхэн шар цэцэг каучукийг үйлдвэрийн аргаар гаргаж авахад илүү таарч байгаа аж.

Японы автомашины дугуй үйлдвэрлэгчид үнэтэй түүхий эдийг багваахай цэцгийн үндэсийн ишний хэсгээс онцгой боловсруулалтын   замаар авсан  аж.  Энэ ургамлын тэр бүр  төрөл үүнд таардаггүй гэж тус  компаниас тэмдэглээд, Оросын нутаг дээр  ургадаг    төрөл хэрэгтэй гэжээ. Америкийн эрдэм-шинжилгээний “Бриджстоун” төвийн тэргүүн доктор Хироши Моуригийн хэлсэнээр, 1200 гаруй  төрлийн ургамлаас каучук гаргаж авч   болох авч, үйлдвэрийн хэмжээнд  түүний эх үүсвэр тийм төрлийг олоход хэцүү аж. Оросын багваахай цэцэг нь энэ утгаараа их ирээдүйтэй аж. 2014 он гэхэд “Бриджстоун”   шинэгэлийн покрышкины  туршилтын үйлдвэрлэл явуулахаар  төлөвлөж  байна.

Үүнтэй эн зэрэгцэх буюу арай хямд  үйлдвэрийн түүхий эдийн эх үүсвэрийг эрэлхийлэх нь  Японы гол шинж чанар гэж Оросын Менделеевын нэрэмжит хими-технологийн их сургуулийн    профессор Сергей Соловьев тэмдэглээд

«Одоо Япон үл танигдах  бүх элементүүдийг нальхан хорхойноос гарагаж авч байна, мөн тус улс үл танигдах элемент үйлдвэрлэлтээр дэлхийд хоёрдугаарт орж байна. Тэд тэнгисийн уснаас бром, йод гаргаж авч байгаагаараа дэлхийд монополь болоод   байна.  Каучукийн  “зам “байна, ямарч эргэлзээгүй, гэхдээ хэрвээ хөндлөнгөөс жиших юм бол, одоогийн байдлаар  бутадиен нь  заводын тогоонд багваахай цэцгээс шүүс гаргаж авахаас илүү  хямд тусч  буй юм» гэлээ. 

Мэдээж хэрэг, жинхэнэ каучукийг синтетикээр орлож болно. Өнөөдөр дэлхийн автомашины шилдэг дугуйны  покрышкины 60  хүртэлх хувьд  натурал каучук  ноогдож  байна. Каучукийг гевеины шүүс боловсруулах арга замаар гаргаж авдаг бөгөөд Өмнөд Америкад болон Зүүн-Өмнөд Азид ургадаг.  Энэ түүхий эдийн өндөр үнэ нь автопокрышки үйлдвэрлэгчдэд үүнийг орлох хямд төсөр үнэтэй түүхий эд хайхыг шаардаж байна. Багваахай цэцэг  гэвэигээс ялгаатай нь зөвхөн халуун оронд төдийгүй  бусад оронд ургадаг, мөн каучукийн чанар нь уламжлалт аргаар олборлодгоос ялгаатай. Энэ салбар дахь  туршилтууд   АНУ, Япон, Герман, Хятадад  хийгдэж байна. Асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн зууны 30-аад оны үед ЗХУ багагүй хөрөнгийг зарцуулсан тухай Санкт-Петербургийн технологийн их сургуулийн Каучук, резины хими болон технологийн танхимын эрхлэгч Николай Сироткин хэлэхдээ

«Каучук тээгчдийг олсон бөгөөд тэдний дунд багваахай цэцэг ч байсан.Өөрөөр хэлбэл, техникийн зүгээс энэ асуудал эерэгээр шийдэгдэсэн.Гэтэл бидэнд тодорхой болсон технологийн процессын эдийн засаг нь гевеигээс гаргаж  авч байгаа эрдийн каучукийн өрсөлдөөнийг дийлэхгүйд хүрсэн.  Нэг тонн багваахай цэцгээс бид 80 кг каучук гаргаж авах байлаа. 8 % энэ бол маш доогуур  үзүүлэлт.    Хэрвээ бид гевеины каучукийг авч үзвэл, дор хаяж 50-60 % байна» гэлээ.

Гэсэн хэдий ч “Бриджстоун” компанийхан багваахай цэцгээс гаргаж авсан  каучукийн өөрийн өртөг ямартай ч, уламжлалт байгалийн түүхий эдээс хамаагүй  доогуур тусна гэдэгт итгэлтэй байна.