НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны санаачилсан байдлыг эв зүйгээр зохицуулах төлөвлөгөөг тасалдуулахыг сирийн зэвсэгт сөрөг хүчин ба  түүнийг дэмжиж байгаа орнууд оролдож байна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг бүдүүлгээр зөрчиж байна гэж онцлов. АЗ тус төлөвлөгөөг бүрэн сайшаан дэмжсэн хийгээд төлөвлөгөө хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоох шаардлага сирийн засгийн газарт тавьсан  төдийгүй зэвсэгт  бүлгүүдийг оролцуулан сөрөг бүх хүчинд тавьсан юм. ГХЯ-ны тэргүүний хэлснээр бол Орос улс сирийн удирдлагад хандан Аннаны төлөвлөгөөг биелүүлэхийг үргэлж уриалж байна. Сирийн мөргөлдөөн ливаны нутаг дэвсгэрийг хамарч мэднэ гэж Лавров тэмдэглэв. Өчигдөр сирийн Алеппо хотод мөргөл хийхээр ирсэн ливаны сүсэгтнүүдийг хулгайлсан билээ.