Олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германи) Иран улстай  цөмийн хөтөлбөрий нь асуудлаархи хэлэлцээг Багдадад сэргээв. Эдгээр зургаан зууч улс  ураныг 20 хувь хүртэл баяжуулах ажиллагаагаа зогсооход Тегераныг хүргэхийг оролдож байна.

Энэ удаагийн уулзалтын өмнө чухал ахиц дэвшил гарсан. Миний аялалын үр дүн  Багдадад хийх ээлжит хэлэлцээнд нааштай нөлөө үзүүлнэ гэж даваа гаригт  Тегеранд очоод ирсэн МАГАТЭ-гийн тэргүүн Юкия Амано хэллээ. Түүнээс хойш нэг өдөр өнгөрсний дараа Амано өөдрөг үзэл санааныхаа  учир шалтгааныг дурдав. Удахгүй МАГАТЭ ираны цөмийн барилга байгууламжуудыг шалган байцаах болон цөмийн салбарын баримт бичгүүдийг хүртээлтэй  болгох хэлэлцээр Иран улстай байгуулна. Тус агентлаг ираны цөмийн хөтөлбөр энх тайван шинж чанартайг батласан баримтуудтай болвол эл асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэх эрсдэл багасах юм.

Аманогийн өөдрег үзэл санаа аялалын нь үеэр АНУ, Ираны хоорондын хоёр талын нууц панзлалыг ахиулсантай холбоотой гэж израилийн эх сурвалж үзэж байна. Амано панзлалын найман зүйл ангийг  Ираны шашны удирдагч аятолла Али Хаменеитай уялдуулан зохицуулсан гэж мэдээлжээ. Иран «Фордо» заводыг хаахгүй боловч  ураныг 20 хувь хүртэл баяжуулах ажиллагааг зогсоох тухай заажээ. 20 хувар баяжуулсан 110 кг ураныг  гадаадад ахин боловсруулж  буцаана. Түүнчлэн Иран улс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх Гэрээнд хавсаргах нэмэлт протоколыг батлана. Энэ баримт бичиг цөмийн барилга байгууламжийг гэнэт шалган байцаах асуудлыг хамрасан байна.  АНУ ба МАГАТЭ-гийн бараг мэдэхгүй нууц барилга байгууламжуудыг шалгаж байцаахгүй.

Үүний хариуд АНУ ба ЕХ Ираны эсрэг хоригоо шат шатаар зогсооно. Түүнчлэн ЕХ  7-р сарын нэгнээс тус улсаас нефть авахыг хориглох шийдвэрээ тэр даруй биелүүлэхээс түдгэлзэнэ.

Израилийн мэдээлэл үнэн зөв байвал ураныг баяжуулах ажиллагааг зогсоох нь  зургаан зууч улсаас тавьсан гол шаардлага мөн. Одоо энэ шаардлага аяндаа биелэгдэнэ. Мөн «Фордо» заводыг хаахыг шаардахаа болих юм. Олон улсын зургаан зууч улсаас эл асуудлыг 4-р сарын 14-нд Стамбулд хийсэн хэлэлцээний үеэр тавьсан билээ. Тэгвэл Юкия Аманоны аялалын үр дүн  олон улсын зургаан зуучийн зорилтын биелэлтийг хөнгөвчлэв. Иран, АНУ хоёр нууцаар тохиролцсон байж магадгүй гэж Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Сотников узэж байна.

«Эдгээр зүйл анги үнэхээр ираны цөмийн хөтөлбөрийн тойрны байдлын зохицуулалтыг урагш ахиулж мэднэ. Амано дипломат ажилтны хувьд нууц тохиролцоог хэлэлцсэн байж болно. АНУ МАГАТЭ-г дамжин ажиллаж, ираны талаас НҮБ-ын байгууллага-Атомын энергийн агентлагтай хамтран ажиллаж байгааг онцлох нь өөртэд нь  маш ашигтай»  гэж Сотников хэллээ.

Үүний хамт нууц дипломат ажиллагаа явуулахгүй байсан ч энэ удаа Ирантэй хийх хэлэлцээнд таатай угтвар нөхцөл бүрэлдсэн гэж улс төр судлаач Станислав Тарасов хэлээд

«Саяхан Тегеранээс буцаж ирлээ. Бид ГХЯ-ны төлөөлөгчидтэй уулзсан. Найр тавихад бэлэн байна гэж тэд өгүүлэв. Гэвч  харилцан найр тавих тодорхой болзрлыг биелүүлэх хэрэгтэй хэмээн тэд үзэж байна. Өрнөдийн орнууд болон олон улсын зургаан зууч хоригийг зөөлрүүлэх завсрын шийдвэр гаргавал зохино» гэснийг дурдав.

Багдадад хийх ээлжит хэлэлцээний үр дун шинжээчдийн таамагнал учир үндэстэй үгүйг  нотлон харуулна.