Санкт-Петербургийн мэдэллийн технологи, механик, оптикийн   үндэсний их сургуулийн оюутнууд дөрөв дэхь удаагаа программчлалын дэлхийн аврага боллоо.  Энэ жил нэр хүндтэй тэмцээн Варшавт болж өнгөрсөн бөгөөд оросын тэргүүлэгч 12 их дээд сургуулийн төлөөлөгчид оролцсон юм.

Оюун санааны аврагууд дэлхийн аваргын төлөө тэмцээн өмнө үеийнхээс илүү хатуу байсан гэж ярьцгаав. Багийн ахлагч Евгений Капун “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа өөрийн бодлоосоо хуваалцсан билээ.

«Зүүн-өмнөд Азийн шигшээ багийнхнаас болгоомжилж байсан. Жишээ нь, хятадын багийн хүчтэй тал нь юунд байсан бэ гэхлээр зэрэг    тэд завсарын цуглалралтанд оролцож байсан, тиймээс  тэдпий  түвшинг зөвхөн финалын шатанд л үнэлж болох байлаа. Хятадууд байнга сайн тоглодог,  энэ удаа тэд  юу барихыг бид  огт мэддэггүй байлаа» гэж Евгений Капун хэллээ.

Тус их сургуулийн ректор нэгэн сонирхолтой баримтыг тэмдэглэсэн нь : сүүлийн жилүүдэд хятадын багийн түвшин хэд дахин нэмэгдэжээ, харин   долдугаар байранд орсон Гарвардын их сургуулийн баг бүхэлдээ угсаатан хятадуудаас бүрдсэн байв. Нөгөөтэйгүүр, оросын оюутнууд тэднээс  хүчирхэг байсан төдийгүй тэмцээний туршид гадаадын өрсөлдөгчдөөсөө  алхамаар  түрүүлж байсан.

Аврага шалгаруулах тэмцээний дүрмээр таван цагийн хугацаанд оюутнууд 12 хүнд  бодлого бодох ёстой байлаа. Эдгээр нь агаарын хөдөлгөөний удирдлагыг зохион байгуулахаас аваад интернетийн аюулгүй байдал болон экологийн цэвэр үйлдвэрлэл хүртэл бодлогууд байв. Баг бүр гурван  гишүүнтэй, хүн бүр нэг компьютертэй байсан.

«Даалгавар авсныхаа дараа бодлогыг бодоод зогсохгуй, түүнийгээ  зөв хэрэгжүүлэх ёстой байлаа гэж Евгений Капун үргэлжлүүлэн ярьж байна.  Бодлогуудыг шууд шалгадаг нь сайн хэрэг байсан юм. Алдаа гарвал  түүнийгээ засах боломжтой  байлаа. Гэхдээ алдаа бүр нь торгуулийн цагтай бөгөөд торгуулийн оноотой. Бодит амьдрал дээр алдаа гаргаж байгаанууд нь хожидоггүй байлаа» гэж Евгений Капун  хэллээ.

Эцсийн мөч хүртэл сэтгэл  догдолно.  Ялагчийг тодруулах ямарч боломжгүй. Учир нь тоглолт дуусахаас хоёр цагийн өмнө дүнтэй дэлгэцийг “зогсоосон” байдаг. Орос, хятад, польшийн багуудын дунд хүчтэй өрсөлдөөн явж байлаа.  Дүнг бид мэднэ.  “2012” сийлбэртэй цом Санкт-Петербургийн мэдээллийн технологи, механик болон оптикийн их сургуулийн Алдарын Галерейд бусад шагналуудын хамт  хүндэт  байрыг эзлэх болно.

Программчлалын дэлхийн аврагын тэмцээн нь IT-технологийн салбарт хамгийн эртний  шилдэг уралдаанаар  зүй ёсоор ордог юм.   “Сорилтын сургуулилт” маягийн энэхүү тэмцээн нь залуу авъяастнуудад зориулагдсан юм. Харин тэмцээнд түрүүлэгчдэд  компьютерын  аль ч томоохон  корпорацид ажилд ороход ямарч хүндрэлгүй байдаг. Оросын оюутнуудад гадаадад мэргэжил дээшлүүлэх санал одооноос ирж байна. Гэхдээ тэд хараахан  энэ тухай бодоогүй байна. Залуус сургуулиа төгсч,  ирэх жил өөрийн аваргын титэмээ дахин батлахыг хүсч байна. Ирэх жил программчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Орос улсад зохиогдох юм. Тэгвэл оросуудын ярьдагаар, гэртээ байхад хана ч нэмэр болдог.