ШХАБ ба Умард Атлантын эвсэл хоёрыг адилтгаж болохгүй гэж өнөөдөр БНХАУ-ын дэд сайд Чэн Гопин мэдэгдлээ. Тэрээр 6-р сарын 6,7-нд Бээжинд хийх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад зориулсан хэвлэлийн шуурхай хурал дээр үг хэлж  ШХАБ, НАТО хоёрыг адилтгах нь буруу хэрэг гэв.Түүний хэлснээр бол ШХАБ-ад цэргийн боломж алга. «Бүс нутгийн байдлыг энх амгалан тогтвортой  болгох, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа, хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд ШХАБ-ыг байгуулсан. Байгууллага тогтвортой байдлыг бэхжүүлж, хамтын ажиллагаа, хөгжлийг  урагш ахиулахыг хичээж байна»  гэж Чэн Гопин нэмж хэллээ.