Орос ба европын орнууд Сар, Ангараг гариг руу нислэг хийхийг оролцуулан алсын сансрыг эзэмших өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг боловсруулж байхад АНУ төсвийн хөрөнгийг хэмнэж, сансар эзэмших  үнэтэй хөтөлбөрөөс татгалзаж байна. Өчигдөр Вашингтонд олон улсын сансрын симпозиумын хүрээнд явагдсан санал шүүмжлэл үүнийг тусган харуулав. Түүнд оролцож байгаа Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкины хэлснээр бол  Орос улс Сарыг иж бүрэн эзэмшиж, тэнд хүмүүс ажиллах баазыг байгуулах төлөвлөгөөтэй байна. Европын орнууд ба Японы төлөөлөгчид  дэлхийн дагуулыг судлаж эзэмших хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг сонирхож байгаагаа илэрхийлэв. Төсвийг хорогдуулсан учир 2018 онд ганц хиймэл дагуулаа Ангараг гариг руу явуулна гэж америкийн сансрын агентлаг мэдээлжээ.