Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев 5-р сарын 25,26-нд  болох «Нэгдсэн Орос улс» намын их хурал дээр намыг илүү орчин цагийн шинж чанартай  болгох санал дэвшүүлэх бодолтой байна. Ерөнхий сайд намын үнэмлэх өөртэд нь гардуулсан анхан шатны байгууллагын хурал дээр энэ тухай мэдэгдлээ. Тэгээд Медведев  орчин цагийн Орос улсын түүхэнд анх удаа намын гишүүн ерөнхий сайд болов. «Эдүгээ гар хумихан суулгүй дайчин хүчин хэвээр байж, тэргүүлэх байр суурь эзлэх нь нэн чухал» гэж тэрээр мэдэгдэв. Түүнчлэн  намын дээд давхрага намын гол хүчин-жирийн хүмүүстэй нягт холбоотой байх ёстой хэмээн тэрээр үзэж байна. Үүнтэй холбогдуулан намын эгнээнд сэлгээ хийж, шинэ хүмүүсийг  элсүүлэх нь чухал зорилт гэж  Медведев үзэж байна. Намын удирдагчийн хэлснээр бол ядууралтай тэмцэх, орон сууцны  ба дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, ажлын шинэ орон тоо бий болгох зэрэг улс оронд тулгарсан маш олон зорилгод хүрэх нь намын бат орших чадварын зайлшгүй үзүүлэлт мөн.