Пуужингийн дайралтыг урьдчилан мэдээлэх системийн оросын шинэ «Воронеж-М» радиолокацийн станцыг Эрхүү мужид туршилтын байлдааны жижүүрт  гаргав. Оросын Агаар-сансрын батлан хамгаалах цэргийн командлагч дэслэгч-генерал Олег Остапенкогийн мэдэгдсэнчилэн энэ хосгүй станц Оросын стратегийн зорилтыг биелүүлэх ээлжит салбар болсон. «Воронеж-М» радиолокацийн станц хуучирсан станцуудыг солих юм. Үйл ажиллагаа нь 6 мянган км зайг хамрана. Шинэ радиолокацийн станц  далавчит пуужинг оролцуулан баллистик, сансрын ба аэродинамикын барилга байгууламжийг илрүүлэх чадвартай. Түүнчлэн ийм бараг 500 объектын нислэгийг нэг зэрэг хянах юм.