ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар Бээжинд уулзаж, байгууллагаа ойрын арван жилд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг анх удаа батлана гэж БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Чэн Гопин өнөөдер Хятадын нийслэлд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдэв. Итгэлцлийг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хамгаалах, хөгжлийг урамшуулах, хүн амын аж байдлыг дээшлүүлэх, солилцоог өрөгжүүлэх нь ойрын арван жилд хамтын ажиллагааны үндсэн чиглэл болно. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөл 6-р сарын 6-7-нд Бээжинд  хуралдана. Анхны өдөр төлөөлөгчид  бүрэн бус бүрэлдэхуунээр хэлэлцээ хийнэ. 6-р сарын 6-нд үйлдвэр худалдааны форум хийж, зургийн үзэсглэнг нээж өөр хэдэн арга хэмжээ зохион явуулах юм. Маргаашийн өдөр төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээр хэлэлцээ хийж, баримт бичгүүдэд гарын үсэг зураж, хэвлэлийн бага хурал хийлгэнэ.