БНХАУ-ын эрх баригчид АНУ-д сурахаар явсан хятадын хуульч Чэнь Гуанчэнийн гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, эрхий нь хангана гэдэгт АНУ найдаж байна гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ. Сохор хуульч Чэнь Гуанчэн тахир дутуу хүмүүсийн эрхийн төлөө албадан үр хөндүүлэхийн эсрэг тэмцэж байсан. 2009 онд түүнийг шоронд хорижээ. 2010 онд суллагдаад гэрийн хорионд байсан гэж  гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  уламжлан мэдээлсэн билээ. Чэнь Гуанчэн 2012 оны 4-р сарын сүүлээр гэрийн хорионоос мултран зугтаж, АНУ-ын элчин сайдын яаманд хоргодож, тэнд зургаан өдөр байжээ. Дараа нь тэрээр АНУ-ын элчин сайдын яамнаас гарч яваад эмнэлэгт хэвтсэн байна. Хүний эрх хамгаалагч хэдэн өдрийн өмнө америкийн виз аваад Нью Йоркод очив. Тэндхийн нэгэн их сургууль түүнийг хүлээж авсан байна. Хятадад үлдэх миний  төрөл төрөгсдөдэд шахалт  үзүүлэх байх гэж Чэнь Гуанчэн АНУ-аас Бээжинд суугаа элчин сайдын яамнаас өөртөд нь виз олгосны дараа мэдэгджээ. АНУ хүний эрх хамгаалагчийн төрөл төрөгсөдийг хүлээж авах эсэх тухай Нуланд мэдээлсэнгүй.