Ираны атомын энергийн байгууллагын эрдэмтэд өөрсдий нь үйлдвэрлэсэн түлшийг Тегераны шинжлэлийн реакторт хүргэсэн тухай өчигдөр үндэсний телевизээр мэдээлжээ. Хоёр ялтас гэгчийн нэгий нь реакторт  хийгээд байна. Хэрэв Иран өөрийнхөө түлшээр реакторыг ажиллуулвал ураныг гадаадад баяжуулах шаардлагагүй болно. Ираны цөмийн ажиллагаа дан энх тайван чиглэлтэй гэж Тегеран мэдэгдсээр байна. Өнөөдөр Багдадад олон улсын зургаан зууч (Орос, АНУ, Их Британи, Франц, Герман, Хятад) Ирантэй хэлэлцээ хийж эхлэнэ. МАГАТЭ-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Юкия Амано, Ираны төлөөлөгчдийн тэргүүн Саид Жалили нар өчигдөр Тегеранд уулзав.