Өнөөдөр Египетэд  ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль  эхлэх юм. Египетийн сонгогчид 12 нэр дэвшэгчээс ерөнхийлөгчийг сонгох ёстой. Олон нийтийн санал асуулгын үр дүнгээс харахад  Арабын улсуудын холбооны тэргүүн асан Амр Мусса, лалын аядуу бодлого баримтлагч Абдельмоним Абуль Футух, огцоруулсан ерөнхийлөгч Хосни  Мубаракын хамтран зүтгэгч асан Ахмад Шафик нар ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөөнд тэргүүний байр эзлэж байна. Эхлээд 23 хүн Египетийн ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөх бодолтой байсан. Гэвч арван нэр дэвшэгч янз бүрийн шалтгаанаар 4-р сарын дундуур хасагдав. Эдүгээ маршал Хусейн Тантави тэргүүтэй Цэргийн дээд зөвлөл Египет улсыг удирдаж байна. Цэргийнхэн өнгөрсөн оны 2-р сард бүр 30 жилийн турш Египетийн ерөнхийлөгч байсан Хосни Мубаракыг огцоруулснаас хойш засгийн эрхэнд гарсан юм.