Олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын  гишүүн таван улс ба Германи) ираны цөмийн асуудлаар тус улстай ээлжит хэлэлцээ өнөөдөр Багдадад хийж эхлэнэ. Эдгээр  зургаан зуучийн хувьд хэлэлцээний гол зорилт Ираны цөмийн хөтөлбөр дан энх тайван зорилготой байгаад итгэхэд оршино. Цөмийн хөтөлбөр нь цэргийн бус гэж Тегеран  мэдэгдсээр  байна. Гэвч АНУ ба өрнөдийн орнууд ираны удирдлагын ийнхүү үг яриа, мэдэгдэлд итгэхгүй байгаа хийгээд Иран цөмийн цэргийн боловсруулалт нууцаар  хийж байна гэж сэжиглэв. Олон улсын зургаан зууч ба Ираны төлөөлөгчид энэ оны 4-р сард Стамбулд энэ удаагийн уулзалтын өмнө уулзсан билээ. Тус уулзалтын үр дүн асуудлыг дипломат арга замаар зохицуулж болоход найдах боломж олгосон гэж талууд үзэж байна. Олон улсын зуучид дээд хэмжээний уулзалтад «маш тодорхой багц санал» бэлтгэсэн гэж Оросын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков  5-р сарын 20-нд мэдэгдсэн билээ. Эдгээр санал итгэлцлийг сэргээх анхны үед ираны талаас явуулвал зохих тодорхой  үйл аажиллагаа, алхмыг агуулж байна. Түүнчлэн  угтан дэмжих арга хэмжээ болон янз бүрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх ираны талд  таалагдаж болом тодорхой саналууд  агуулжээ. Хөтөлбөр нь энх тайван зорилготой байгааг хэлэлцээний үеэр нотлож, өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээг зогсоох үр дүнд хүрнэ гэдэгт Иран найдаж байна. Ираны эсрэг хоригийг зогсоож болиулах нь талуудын харилцан ажиллагаа, яриа хэлцээг хэвийн болгох замаар хийх анхны оновчтой алхам болж мэднэ гэж Ираны ГХЯ-ны төлөөлегч Рамин Мехманпараст үүний өмнө мэдэгдэсэн билээ.