Өнөөдөр Индонезийн эрх баригчдаас «Сухой Супержет-100»нисэх онгоцны ослын улмаас амь үрэгдсэн ОХУ-ын найман иргэний шарилуудыг  оросын талд  шилжүүлэв. Нас баралтын тухай эмнэлгийн бичиг, занданшуулсныг батласан сертификат болон оросын найман иргэний шарилуудад үзлэг хийж, таниж, нэр усы нь  тогтоосон тухай протокол зэрэг баримт бичгийг Оросын дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөгчэд дамжуулж өгсөн байна. Онгоцны ослын уршгаар  амь үрэгдсэн 45 хүний шарилуудыг  төрөл төрөгсөд ба зохих улсуудын элчин сайдын яамдын төлөөлөгчдэд шилжүүлэх ёслол Жакартын «Халим-Пердаакусум» нисэх онгоцны буудалд болов. 5-р сарын 24-нд Оросын амь үрэгдсэн иргэдийн шарилуудыг Москвад хүргэнэ.

Урьд онгоц унасан газарт нэлээд удаан эрэн хайх ажиллагаа явуулж, ярианы бичлэг бүхий хайрцгийг олж илрүүлэв. 2 дахь «хар хайрцаг» гэгчийг одоогоор олоогүй байна. Онгоц унасан газарт  эрэн хайх ажиллагааг зогсоож байна гэж өчигдөр ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээлэв. Өөрийн зүгээс  индонезийн эрх баригчид 2 дахь «хар хайрцгийг» биеэ дааж эрэх бодолтой байгаагаа илэрхийлэв.