Умард Солонгос улс орныхоо зүүн-хойд нутагт цөмийн туршилтын талбарт  үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна гэж өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цэргийн долоо хоног дутмын сэтгүүлийн газрын ажилтны мэдээллийг үндэслэн уламжилжээ. 4-р сарын сүүлээр ба 5-р сарын эхний өдрүүдэд уурхайн тэрэг, газар ухах техник ба барилгын ажлын их хэмжээний хог БНАСАУ-ын цөмийн туршилтын төвийн хонгилын хаалганы дэргэд бий болсныг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд харуулж байна. Цэргийн шинжээчдийн мэдээлснээр энэ нь туршилтын талбарт үйл ажиллагаа идэвхжснийг тусган харуулж байна. БНАСАУ цөмийн туршилт хийвэл олон улсын хэмжээнд түүнийг улам ганцаардуулж, хориг арга хэмжээг чангатгана гэж үүний өмнө Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд анхааруулжээ.