АНУ-аас Афганистаны аюулгүй байдлын хүчинд худалдан авсан Ми-17 нисдэг тэргүүдийг үйлчлэх техникийн төвүүдийг байгуулахад Орос улс бэлэн байна гэж өнөөдөр «Рособоронэкспорт» компанийн дэд ерөнхий захирал Александр Михеев мэдэгдлээ. Америкийн талаас худалдснаас хойш үйлчлэх хөтөлбөрийн тухай асуудал тавьсан гэж тэрээр тайлбарлан хэлжээ. Пентагон афганистаны армид 21 Ми-17В5 нисдэг тэрэг худалдан авах тухай шийдвэр 2011 оны 5-р сард гаргасан билээ. Хэлэлцээр нийт 900 сая долларын өртөгтэй. Энэ нь Орос АНУ-ын хорондын харилцааны түүхэнд анх удаа байгуулсан  цэргийн чиглэлийн бүтээгдэхүүнийг гуравдахь улсын төлөө авах тухай хэлэлцээр билээ.