Чикагод болсон НАТО-гийн ДХУ дээр чухал байр суурийг “ухаантай хамгаалалт” эзлэж байлаа. НАТО-гийн орнууд нь энэхүү шинэ хөтөлбөрийн туслалцаатайгаар өөрийн чадавхаа эдийн засгийн хямралын нөхцөлд хадгалах төдийгүй нэмэгдүүлэхээр найдаж байна. Ингэхдээ бүр НАТО нь цэргийнхээ зарлагуудыг бүхийл зүйлүүдээр  бууруулах болно гэдэгтээ өчүүхэн ч эргэлзэхгүй байгаа. Тэдгээрийн дунд ганц шинэ ПДХ систем л дүрмийн гадуур үлдэж байгаа юм. Энэ тухай өөрийн бодол саналаа тоймч Евгений Ермолаев болон шинжээч Виктор Надеин-Раевский “Оросын дуу хоолойд” ийнхүү ярьцгаасан юм. Евгений Ермолаев ярьж байна.

Орос улс НАТО-гоос ПДХ систем өөрийн нь эсрэг чиглэгдээгүй гэсэн хууль ёсны баталгаа шаардаж буй юм. Учир нь энэхүү системийн элементүүд оросын хилийн ойролцоо байрлаж байгаа. НАТО нь баталгаа өгөхөөс татгалзаж байна. Хэрэв натогийн ПДХ систем нь зөвхөн Орос руу чиглэсэн гэвэл үнэхээр гэнэн  болно. Пентагоны мэдээллэл сайтай түшмэлүүдийн нэг Брэд Робертс саяхан хийсэн мэдэгдэлдээ, АНУ цэргийн чадавхитай үйл ажиллагаатай бүс нутгуудад ПДХ системийг байгуулахад  шатчилсан хандлагуудаа ашиглаж байгаа. Пентагоны төлөвлөгөөнд Европд төдийгүй Ойрхи-Дорнодод болон Номхон далайн бүс нутагт ПДХ системийг байгуулах төлөвлөгөө байгаа аж. Ойрхи-Дорнодод энэ нь явагдаж байна. Европын ПДХ системд ордог радарыг  байрлуулах газар нь Түрк улс.

Гэхдээ энэ радар нь Дорнын дундад хэсгийн нилээд нутгийг хамрах юм. Израильчуудын хувьд бол онолын хувьд өөрийн ПДХ системтэй гэхдээ тэдгээр нь америкчуудтай идэвхитэй харилцан ажиллагаатай. Үүний зэрэгцээ АНУ Саудын Арабтай болон бусад Персийн булангийн бусад  хааны эрхт засагтай орнуудтай тэнд ПДХ системийг байгуулахаар хамтран ажиллаж байна. Маргашгүй баримт илт байна: «АНУ Үлэмж Ойрхи-Дорнод»-ыг цагирагаар хүрээлж байна. Системүүд нь өөрийгөө хамгаалах үүднээс юм шиг байгаа юм. Гэхдээ тэд эхлээд цохилт өгч, шийтгэлгүй үлдэх гэсэнийх нь гарыг тайлаж байгаа юм.

НАТО-гийн удирдагчид нь ПДХ систем нь Ираны талаас ирэх пуужингийн аюул заналхийллээс хамгаалахад хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Энэ тухай Виктор Надеин-Раевский юу ярихыг нь сонирхоцгое. АНУ болон тэдний НАТО-гийн түншүүд Ойрхи-Дорнодод  болон түүнийг тойруулан нилээд ПДХ системийг байгуулахдаа  нэг буудалтаар шууд нилээд хэдэн бай онохыг хүсч байгаа юм. Улстөрийн хувьд бол ПДХ систем нь америкийн цэргийн машинд бүс нутгуудын түншүүдийг холбоход чиглэгдэж байгаа юм. Жишээ нь, Саудын Араб, Түрк. Энд арилжааны ашиг ч бий. АНУ-аас ПДХ системийн элементүүдийг бүх улс орнууд худалдаж авч чадахгүй шүү дээ.

 Тэгээд ч бас хүсэхгүй. Харин Персийн булангийн хаадууд бол үүнийг хүсч байгаа, бас төлж ч чадна. Энэ бол бас нэг тал. Ойрхи-Дорнодын ПДХ систем нь ирээдүйн болзошгүй өрсөлдөгч нарт дохио юм. Магадгүй, одоо Ойрхи-Дорнод болон Дорнын дунд  руу Хятад зорьж байна. Хятад бол бүс нутагт олборлолт хийх болон эрчим хүчний тээгчүүдийг тээвэрлэх хангалттай хөрөнгө оруулалт хийх чадвартай. Америкчууд Хятадыг эдийн засгийн хэрэгсэлүүдээр зогсоож чадахгүй. Тиймээс цэргийн аргуудаар, тухайлбал, ПДХ системийг дэлгэрүүлэх замаар. Энэ алхам нь анхааруулах дохио байна, энэ бол минийх, энд би хамгийн чухал! Зарим нь чухам үүнийг л гол гэж  үздэг.