Хятад улс түншүүдийнхээ шаардлагуудыг хүлээн авч, ховордсон металлуудын экспортын квотыг нэмэгдүүллээ. Ингэхдээ энэ жилийн нэмэлт квот нь үндсэн квотоо даван 10680 тоннд хүрчээ. Түүхий эд нийлүүлэх эрхийг 12 компани эзэмшиж байна. Япон, АН болон ЕХ нь Хятад улсыг ховордсон металлуудын экспортонд хязгаарлалт хийх болон тэдгээрийн үнийг хөөрөгдүүлдэгт байнга  буруутгаж  байдаг. Бээжин үүнийг янз бүрээр үгүйсгэдэг. Сүүлийн удаа болсон нилээд хурц маргаанд өнгөрсөн хавар Дэлхийн Худалдааны байгууллага /ДХБ/ гомдоллосон талуудын талд орсон юм. Цинк, марганец, бокситын шатах төрлүүд болон нилээд хэдэн эрдэсүүдийг байгаль орчноо хамгаалах үүднээс экспортоо хязгаарласан гэж Хятад ДХБ-ыг молигдож чадсангүй.

Нөгөөтэйгүүр, Хятадын нэг талын алхам нь дэлхийн зах зээл дээр үнийг эрс хөөрөгдүүлэв. Ингэхдээ Хятад нь зүгээр нэг арилжаааны ашиг аваад зогссонгүй. Тэд өөрсдийн өнгөт металл, хими болон ган хайлуулах үйлдвэрийн гол өрсөлдөгчид болох АНУ, Канад, Мексик болон бусад олон орнуудад сүрхий дуудлагуудыг илгээсэн юм. Чухамдаа тэд түүхий эдийн сүрхий хомсдолд орж байлаа. Хятад улс Япон, АНУ болон ЕХ-ны дарамт шахалтан дор ховордсон металлуудын экспортын нэмэгдэл квотуудыг гаргасан. Энэ тухай шийдвэр нь Хятад улсыг энэ салбарт алаг үзэх хязгаарлалтыг цуцлах яриа хэлэлцээрийн тэр үед энэхүү шийдвэрийг зарласан байсан. Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер энэ асуудалд анхаарлаа хандуулжээ. Тэрээр үзэхдээ, Хятад улс энэхүү түүхий эд нийлүүлэлтээ Бээжинд гарсан улс-төрийн томоохон хоёр үйл явдлын дараа хоёр дахин өсгөсөн гэж байна.

Тухайлбал,  АНУ-тай стратегийн болон эдийн засгийн яриа хэлэлцээр болоод чөлөөт худалдааны бүс байгуулах тухай яриа мхэлэлцээг эхлэх шийдвэр гаргасан гурван талд Хятад-Япон-Өмнөд Солонгосын хоорондын ДХУ юм. Дэлхийн ховордсон металлын зах зээл дээр Хятадын бодлогыг чухамдаа яг энэ багцанд шинжлэн судлах ёстой юм гэж Яков Бергер үзэж байна. Энэ асуудалд маш их хянуур хандах ёстой. Ингэхдээ бүр нэг талын бус, цогцолбороор нь авч үзэх ёстой. Хэрвээ Хятад нь ямар нэгэн буулт хийхээр явж байгаа бол, ховордсон металлын экспортын  үнийг сулруулахад авч үзье л дээ. Тэгвэл тэр нь ямарваа нэг юманд ашигтай байгаа. Бүх зүйлийг цогцоор нь үзэж байна. Хятад ярихдаа, тэд шатрын янз бүрийн самбар дээр янз бүрийн түншүүдтэй нүүж байна гэж байна. Тиймээс энэ алхмыг бусад чиглэлүүдтэй харилцан холбоотойгоор үзэх шаардлагатай юм.

Тэдгээрийн нэг нь Хятад улс ЕХ-ны зах зээл дээр өрсөлдөх. Энэ замд Европ аль болох өндөр босгуудыг тавьж байна. Эдгээр нь хятадын бараануудын эсрэг тарифны бус хязгаарлалтууд тавих  болон хөрөнгө оруулалтуудад улс-төрийн эсэргүүцэл илэрхийлж байна. Магадгүй, Хятад ховордсон металлын экспортыг нэмэгдүүлснийхээ оронд европынхноос дээд хэмжээний түвшинд энэ салбарын тухай нухацтай  яриа хэлэлцээ явуулахтай холбоотой байж болох юм. Сануулахад, 4-5-р саруудад Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зяобао болон түүний орлогч, ирээдүйн Хятадын засгийн газрын тэргүүн Ли Кэцян болон Бүхаятдын КН-ын Улс-төрийн товчооны дарга У Банго нар Европд айлчлал хийсэн билээ.

Япон улс Хятөад улсаас нийт экспортонд нийлүүлдэг  ховордсон металлын 95 % худалдан авдаг. Сүүлийн гурван жилд Хятадтай энэхүү түүхий эдийн экспортын хязгаарлалтаас болж  хоёр удаа бараг дайны байдалд хүрсэн. Эхлээд Японтой Зүүн-Хятадын тэнгисийн арлуудыг тойрсон нутаг дэвсгэрээс болж   маргасан. Дараа нь эдгээр металлуудад дэлхийд хамгийн өндөр үнэ барих гэж маргалджээ. Тиймээс, Хятадын чөлөөт худалдааны бүс байгуулахын тулд ховордсон металл дээрээ тохиролцож буйг харах нь  Японд ч гэсэн  улс-төр, арилжааны үүднээс ашигтай юм.

Дэлхийн зах зээл дээр ховордсон металлуудын шинэ хэмжээ гарч ирж буй нь тэдгээрийн үнийг бууруулж таарах байх. Нөгөөтэйгүүр, энэ үе нь бүхэлдээ Хятадын болон түүний худалдааны түншүүдийн хоорондын хурц сөргөлдөөнийг намжаах юм. Энэ нь хятадын бараа таваар дэлхийн зах зээл дээр унаж байгаа одоогийн нөхцөлд багагүй чухал юм.