Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын боловсролын сайд нар 5-р сарын 22-23-нд боловсрол, ШУ-ны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг өмнөд солонгосын Кёжу хотод авч үзэж хэлэлцэх юм. Бүс нутгийн 21 орны төлөөлөгчид уулзалтад оролцож байна.

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын сүлжээний их сургуулийг байгуулах санал сайд нарын боловсролын 5 дахь уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд гол байр эзлэж байна. 2011 онд Алс Дорнодын холбооны их сургулийн захирлаас дэвшүүлсэн санал оросын санаачилгын статустай болсон гэж тус их сургуулийн олон улсы харилцааны асуудал эрхлэсэн дэд захирал Тагир Хузиятов хэлээд: «Хөтөлбөрүүдийг уялдуулан зохицуулах болон их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор оюутан, профессор солилцох нэмэлт боломж бий болгох тухай өгүүлж байна. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хэдэн их дээд сургууль ийнхүү хамтран ажиллах нь сонирхсон сэдэв, шилдэг профессор, эрдэм шинжилгээний төслүүдийг оюутнуудад хүртээлтэй болгох загвар» гэлээ.

Оросын боловсролыг Солонгост төлөөлөхийг Алс Дорнодын холбооны их сургуульд даалгасан нь тохиолдлын хэрэг биш. 2009 онд Оросын ерөнхийлөгчийн зарлигаар Алс Дорнодын холбооны их сургуулийг 120 гаруй жилийн түүхтэй Алс Дорнодын тэргүүлэх дөрвөн дээд сургуулийн сууринд байгуулсан. Их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр Орос улсыг Ази Номхон далайн бүс нутагт  төлөөлэх олон улсын хэмжээний ШУ-боловсролын төвийг байгуулж төлөвшүүлэхэд чиглэгдсэн. Их сургууль  өнөө дэлхийн тулгамдсан асуудлуудыг судлана.

Гадаад далайн нөөц, эрчим хүч хэмнэх технологи, нано материалын үйлдвэрлэл, биоанагаах ухаан болон Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хоорондын харилцан ажиллагаа урьтлал болно гэж Тагир Хузиятов тэмдэглэн хэлээд: «2011-2012 онуудад Алс Дорнодын холбооны их сургуулиас дэвшүүлсэн санаачилгууд Орос улс Ази  Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргалахтай холбоотой хийгээд хөгжлийн хөтөлбөрөөр нь тодорхойлогдсон их сургуулийн уг чанарыг тусган харуулж байна. Их сургууль Орос ба бүс нутгийн орнуудын хоорондын эдийн засаг, технологи, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх нэг ёсны салбар болно. Түүнчлэн их сургууль оросын ба гадаадын засаг, бизнес, магадлан шинжлэх хамтын нийгэмлэгийн олон талт харилцан ажиллагааны талбар болно» гэв.

2011 оны 12-р сард Санкт-Петербургад Ази Номхон далайн эдийн хасгийн хамтын ажилдлагааны байгууллагын эдийн засгийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн зөвлөлгөөнөөр сүлжээний их сургуулийг байгуулах тухай Орос улсын саналыг авч үзэж хэлэлцжээ. Мөн энэ оны эхээр Ази Номхон далайн бүс нутгийн их суургуулиудын Холбооны зөвлөлгөөнд оролцогчид саналыг өндөр үнэллээ. 2012 оны 9-р сард Владивостокод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын уулзалт дээр Орос улсаас сүлжээний их сургуулийг байгуулах үзэл баримтлалыг танилцуулна.