Хятадын эрх баригчид хувираа хөдөлмөр эрхлэгч нэгэн эмэгтэйгийн хуулийн дээд хэмжээний ялыг хойшлуулжээ. У Ины хувь заяа нь сүлжээний хэрэглэгчдийн анхаарлын төвд банйа. Орон нутгийн ХМХ-үүдзийн уламжилж буйгаар, Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн У Ины шийдвэр гүйцэтгэлийг хоёр жил хойшлуулжээ. Энэ хугацаа дууссаны дараа цаазын ялыг нь насаар нь хорих ял болгож өөрчилж магадгүй аж.  Хятадын иргэн бүсгүйг 6 сая долларын залилангийн хэрэг хийсэнд ийм ял оноожээ. Сүлжээний хэрэглэгчид энэхүү ялыг дэндүү чанга гэж үзэж байна.  У Ин нь өсвөр насандаа буюу 1997 онд үсчиний салбар нээн ажлуулж байжээ. Хожим нь тэр өөрийн хөрөнгө оруулалтын фирмийн ерөнхийлөгч болсон бөгөөд БНХАУ-ын хамгийн нэртэй бизнес эмэгтэйчүүдийн нэг байв.