АНУ-ын Чикагод  болсон  НАТО-гийн ДХУ дээр тус эвсэлийн орнуудын төлөөлөгчид Афганистанд байгаа цэргийн албан хаагчдын тоог багасгах болон Кабулд жилд бүр 4,1 тэрбум ам,долларын санхүүгийн тусламжийг үзүүлэх төлөвлөгөөг  дэмжив. Энэ тухай Франс пресс агентлаг Чикагогийн НАТО-гийн ДХУ дүнгийн баримт бичгийг иш татан уламжилжээ. Нөгөөтэйгүүр, тус байгууллагын төсөвийг Афганистаны байдлаас хамааралтайгаар дахин хэлэлцэх аж. Үүнтэй зэрэгцэн мэдэгдэлд санхүүгийн тусламжийг байнга үзүлэргүй гэж тэмдэглэжээ. Төлөвлөгөөний дагуу  АНУ, Афганистаны эрх баригчид нь 2014 он гэхэд өөрийн аюулгүй албаны хүчнийхнийг бүрэн хэмжээгээр санхүүжүүлж чадах юм. Орос улс цаашид ч Афганистанд цэргийн дэмжлэгийг үзүүлж байх болно, гэхдээ хоёр талын үндсэн дээр гэж Орос улсын ерөнхийлөгчийн Афганистаны асуудлаархи тусгай төлөлөөгч Замир Кабулов Чикагод болсон уулзалт дээр мэдэгдэв. Тусламжийн заалтууд нь Кабултай шууд харилцсаны үндсэн дээр тодорхойлогдож байх юм. Олон улсын эвсэлд оролцогчид 2014 оны эцсээр Афганистанаас цэргээ гаргах өөрийн төлөвлөгөөг батлан хэлэв. ДХУ дээр хэлэлцсэн асуудлуудын дунд Афганистанаас Пакистаны нутгаар транзит дамжин өнгөрөх натогийн транзит ачааны тухай яригдсан юм. ДХУ-нд Пакистаны ерөнхийлөгч Азиф Али Зарадари тусгайлан ирж оролцсон юм. Нөгөөтэйгүүр, талууд эцсийн үр дүнд хүрч чадсангүй. Обама Зарадаритай уулзалт хийсний дараа “энэ асуудлаар тодорхой дэвшилд хүрлээ” гэжээ.   Хамгийн их чухал үйл явдлын нэг бол  эвсэлийн  ерөнхий нарийн бичгийн дарга Андерс фог Расмуссены Европд ПДХ системийн “эхний шатны” ажил дууссан тухай мэдэгдэл байсан юм. НАТО нь америкийн хөлөг онгоцнуудын ПДХ системүүдийг хүчтэй эсэргүүцэх Агаарын хамгаалалтыг эсэргүүцэх болон ПДХ системүүдийг нэгтгэх ажлаа Европ тивд дуусгалаа. Москва ээнхүү системийг оросын хүчнүдийн эсрэг чиглэгдээгүй гэх хууль ёсны баталгааг урьдын адил авч чадаагүй байна.