Tokyo Sky Tree дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхагийн нээлтийн ажиллагаа мягмар гаригт болсон тухай японы ХМХ-үүд уламжилж байна. Цамхагийн өндөр 634 метр. Анхны үзэгчид мягмар гаригийн өглөө ирж цамхаг дээр гарч үзэжээ. 350 болон 450 метрийн өндөр тус бүр хоёр харах талбайг байрлуулжээ. Энд ресторан, албан тасалгаанууд болон доошоо харах боломжтой шилэн шалтай аж. Уран барилгачдын зохиосноор цамхаг нь дэд бүтцээр хүрээлэгджээ. Энэ бол албаны офисууд, аквариум болон хүсний захтай Tokyo Sky Tree Town “хот” юм. Үйлчилгээний цогцолборт үйлчилгээ явуулж байгаа компани өдөр бүр Tokyo Sky Tree-д хэдэн зуун мянган хүн ирж үйлчлүүлнэ гэж хүлээж байна. Tokyo Sky Tree нь алдарт Токиогийн цамхагаас 301 метрээр өндөр аж.

Гэрэл зураг