НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Йеменьд 96 цэргийн албан хаагчдын амь насыг авч явсан алан хядах ажилалааг эрс буруушаав. Алан хядах ажиллагааг зохион байгуулагчид шийтгэл хүлээх ёстой гэж Бан Ги Муны даваа гаригт энд тараасан  мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга бүх иеменчүүдийг хүчирхийллийн аливаа хэлбэрээс татгалзахыг уриалжээ. Өмнө нь даваа гаригт Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин алан хядах ажиллагааг эрс буруушаасан юм. Тэрээр тус улсын байдлыг тогтвооргүй болгох гэсэн экстремистүүдийн оролдлогууд нь хэзээ ч бүтэхгүй. Өмнө мэдээдлж байснаар, тус улсын нийслэл хот Санад амиа золиосглогч алан хядах ажиллагаа явуулсны улмаас йемений армийн 96 албан хаагч амиа алдсан юм. 300 гаруй хүн шархадсан. Амиа золислогч нь Йемений нэгдсэний 22 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалын бэлтгэл хийх үеэр цэргийн эгнээнд нэвтрэн орж чадсан байв. Уг алан хядах ажиллагааны хариуцлагыг “Аль-Каидатай” холбоотой “Ансар аш-Шариа” террорист бүлгэмийнхэн хариуцлагыг хүлээсэн юм.