Дмитрий Медведев тэргүүтэй Орос улсын засгийн газрын бүтэц дөрөвний гурваар шинэчлэгдлээ. Өмнөх бүрэлдэхүүнээс засгийн газрын бүрэлдэхүүнд чухал хэдэн салбаруудын сайд нар үлдэжээ. Тухайлбал, Сангийн яам, ГХЯ болон Батлан хамгаалах яам. Шинжээчид хамгийн нөлөө бүхий баримтаар, өмнө Путины үед засгийн газрын нэгдүгээр шадар сайд Игорь Шуваловыг мөн албан тушаалдаа үлдэснийг тэмдэглэж байна. Засгийн газрын бас нэгэн шадар сайдаар өмнө нь Медведевын эдийн засгийн асуудлын зөвлөх байсан Аркадий Дворкович болов. Орос улсын засгийн газар шинэ хүмүүс гарч ирсэн нь Орос улсад шинэлэлийг илүү идэвхитэй явуулж  эхэлж байгаагийн найдвар төрүүлж байна гэж Интерфакс агентлагийн санал асуулгад оролцсон  хүмүүс тэмдэглэжээ. Германы улс төр судлаач Александр Рар үзэхдээ, ерөнхий сайд Дмитрий Медведев шинэ засгийн газарт өөрийн хүмүүсийг томилож чадлаа, гэхдэ танхимын чадварыг ОХУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаатай харилцаагаа тогтоож чадсаны дараа л үүнийг дүгнэж болох юм гэжээ. Рарын хэлснээр, Медведевын засгийн газар оруулсан хүмүүс нь оросын эдийн засгийг либералчилж, оросын эрх зүйн системд өөрчлөлт оруулах “түүний ерөнхий шугаман дор” жагссан байгаа. Сангийн сайд асан Алексей Кудрин мэдэгдэлдээ, түүний үзэж байгаагаар Медведевын засгийн газар бол “техникийн танхим” чухамдаа Орос улсын өмнө тулж ирээд байгаа тэдгээр  бүх дуудлагуудад адил тэгш хариулж чадах эсэх нь эргэлзээтэй аж. Орос улсын коммунистуудын удирдагч Геннадий Зюганов өөрийн зүгээс Медведевын засгийн газрын бүрэлдэхүүнд зарчмын шинэ зүйлүүдийг олж хараагүй. Тэрээр үзэхдээ, либерал бодлого хадгалагдах болно гэжээ.