Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдхүүний тухай зарлигт ОУ-ын ерөнхийлөгч В. Путин гарын үсэг зурлаа. Урьдчилан таамаглаж байснаар сайд нарын танхим нилээд өөрчлөгдөж дөрөвний гураваар шинэчлэгдсэн байна. Үүнээс гадна засгийн газарт Алс Дорнодыг хөгжүүлэх яамны сайд, Нээлттэй засгийн газартай холбоо барих яамны сайд гэсэн хоёр шинэ орон тоо бий болсон байна.Зарлигт гарын үсэг зурахаас өмнө төрийн тэргүүн дэд ерөнхий сайд, сайд нар, тэдний орлогч нарт нэр дэвшсэн хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж зөвлөлдсөн байна. Энэ хэлэлцээрийг явуулахын тулд В.Путин америкийн Кемп-Дэвидэд болсон “том наймын” уулзалтад оролцохоос татгалзсан юм.

"Нэр дэвшигч бүртэй би уулзсан. Зарлигт гарын үсэг зурчихлаа, танд болон бүх хамтран зүтгэгчиддээ амжилт хүсье. Одоо бид сайд нарийн танхимынхаа шинэ бүрэлдхүүнийг цуглуулж, томилгоогий нь танилцуулах нь зөв бол уу гэж би бодож байна" гэж тВ Путин хэллээ.

Засгийн газрын ерөнхий сайдын орлогчдын тоо урьдах засгийн газарт байсантай ижил тоотой байна. Гэхдээ тэргүүн дэд ерөнхий сайдын орон тоо ганц байх ба  тэр нь Игорь Шувалов байх юм. Дэд ерөнхий сайд нарын албан тушаалд Владислав Сурков, Дмитрий Рогозин, Дмитрий Козак, Александр Хлопонин нар томилогдсон байна. А. Хлопонин үүний зэрэгцээ Хойд Кавказын холбооны тойргийн ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн үүрэгт ажлаа гүйцэтгэх юм байна. Өнөөг хүртэл ерөнхийлөгчийн туслахын үүрэг гүйцэтгэж байсан Аркадий Дворкович засгийн газрын ерөнхий сайдын шинэ орлогч болсон байна. Москва хотын даргын орлогч асан Ольга Голодец нийгмийн асуудал хариуцах болсон байна.

Дэд ерөнхий сайд нарын суудлыг бодвол сайд нарын суудал эрс өөрчлөлтөд орсон байна. Түрүүчийн засгийн газрын сайд нараас ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, БХЯ-ны сайд Анатолий Сердюков, Сангийн сайд Антон Силуанов, Хууль зүйн яамны сайд Александр Коновалов, Спортын сайд Виталий Мутко нар суудалд дээрээ үлджээ.

Томоохон өөрчлөлт хийсэн нь сайд нарын шинэ танхимийн хийх ёстой ажилтай холбоотой байх. Ерөнхийлөгчийн  тангараг өргөснийхөө дараа В.Путин хэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан бөгөөд түүнийг нь шинжээчид сүүлд нь “хувьсгалч” гэж нэрлэсэн юм. Эдийн засгийн маш хэцүү нөхцөл байдалд шинэ засгийн газар ажиллах болж байна гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.

"Хүндэт хамтран зүтгэгчдээ би та бүхэнд амжилт хүсэж байна. Ажил маш хүнд тэгэхдээ тов торхой. Дэлхийн эдийн засгийн одоо байгаа нөхцөл байдал тодорхойгүй, маш олон тодорхой бус хүчин зүйлүүд байна. Ийм л нөхцөл байдалд та бүхэн ОУ-ын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж байна даа" гэж В.Путин хэллээ.

Шинэ танхимд амжилт хүсснийхээ дараа В.Путин сүүлийн жилүүдэд багагүй зүйл хийсэн, гэхдээ бодож төлөвсөн бүхнээ хийж чадаагүй, ийм учраас шинэ засгийн газарт хийх зүйл асар их байна гэж нэмж хэлсэн байна.