ОУ-ын шинэ засгийн газрын бүрэлдхүүн болон бүтцийн тухай зарлигт ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Томилгооны өмнө төрийн тэргүүн танхимын гишүүн бүртэй зөвлөлдсөн байна. Тэрээр ерөнхий сайд Д.Медевдевтэй уулзахдаа энэ тухай мэдээлсэн бөгөөд түүний хэлснээр засгийн газар дөрөвний гураваар шинэчлэгдсэн байна. Нэгдүгээр дэд ерөнхий сайдын суудлаа Игорь Шувалов хадгалсан байна. Засгийн газрын тэргүүний орлогчоор Владислав Сурков, Дмитрий Козак, Дмитрий Рогозин, Аркадий Дворкович, Александр Хлопонин, Ольга Голодец нар томилогдсон байна. Ольга Голодец нийгмийн асуудал хариуцах юм байна. Сергей Лавров ГХЯ-ны сайдаар үлдсэн байна. БХЯ-ны сайдын суудлаа Анатолий Сердюков хадгалсан байна. Антон Силуанов Сангийн яамны сайдаар үлдсэн байна. Дэдхийн эдийн засгийн тодорхой бус байдлын өнгөн дээр ОУ-ын хөгжлийн асуудлыг шинэ засгийн газар шийдэх ёстой болж байна гэж В. Путин мэдэгдсэн байна. Сайд нарийн шинэ танхимын анхдугаар хуралдаан өнөөдөр орой болох төлөвтэй байна.